УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АН-ын бүлэг: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл сонсож байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн танилцуулгыг сонсон хэлэлцэхээр товложээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.