НИЙГЭМНийгэм мэдээ

“Дархлаа судлалын орчин үеийн ололт, амжилт-2026” эрдэм шинжилгээний олон улсын X хурал болно

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.

09:00 цагт: “Дархлаа судлалын орчин үеийн ололт, амжилт-2026” эрдэм шинжилгээний олон улсын X хурал “Улаанбаатар” зочид буудалд болно.  

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

15:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-гийн үр дүнг Үндэсний мэдээллийн төвд танилцуулна. 

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд дэлгэнэ.  

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

Үзэсгэлэн: 

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Алтаргана-2026” наадам болно.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

 Хилийн чанадад: 

  • БНХАУ-ын Бээжин хотод 32 дахь удаагийн номын үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэлболно.  
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button