Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болно
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна
07:00 цагт: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хамбын эрээнд төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих ёслол эхэлнэ.
08:30 цагт: МҮОХ-ны 70 жилийн ойн хүрээнд Олон улсын Олимпын өдрийг угтан “Хамтдаа хөдөлцгөөе” өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
08:30 цагт: “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалт News cafe-д болно.
09:00 цагт: Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болно.
09:30 цагт: “Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль: Боломж, Сорилт, Хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг “Улаанбаатар галерей”-д зохион байгуулна.
10:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг явуулна.
10:00 цагт: “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр-Хүрээ цам даншиг наадам”-ын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран хэвлэлийн хурал хийнэ.
10:00 цагт: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль” 2 дахь өдрөө үргэлжилнэ.
11:00 цагт: “FIBA 3x3 Sukhbaatar Challenger” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.
12:00 цагт: Энэ зуны хамгийн урт, хамгийн том хөтөлбөртэй “ARA FEST 2026” фестивалийн “Корпорейт конвеншн центр”-ийн Б танхим-дхэвлэлийн хурал болно.
Үзэсгэлэн:
-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна.
Орон нутагт:
Өмнөговь: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлын хүрээнд Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт болно.
Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
Хилийн чанадад:
ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Гүрж: Гүржийн Батуми хотод өсвөрийн шатарчдын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Монголоос 18 шатарчин оролцож байгаа юм.
Итали: Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас 8 тамирчин өрсөлдөж байна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.