Чуулган ирэх сарын 03-нд хаана, Н.Учралын ЗГ-ын 100 хоног долоодугаар сарын 12-нд тохионо
УИХ-ын хаврын ээлжит чуулган яг 10 хоногийн дараа |2026.07.03| хаана. Харин Н.Учралын Засгийн газрын 100 дахь хоног Үндэсний баяраар буюу |2026.07.12|-ны өдөр тохиож байна.
Засгийн газар 100 дахь хоногтоо иргэд, олон нийт, парламентад хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, дүнгээ тавиулдаг. Энэ нь нэг талаар цаашид хэрхэн ажиллах чадамжтайг харуулдаг чухал өрнөл. Тийм ч учраас аль ч кабинетын үед олон нийт, улстөрчид, сөрөг хүчнийхэн 100 хоног хүртэлх хугацаанд яаран шүүмж шиддэггүй харзнадаг. Харин Н.Учралын тухайд анхны долоо хоногоосоо л сошиалчин, поп гэдэг шүүмжлэл хүлээсэн.
Түүний Засгийн газрын унагах акц 70 дахь хоногт нь эрчимжсэн ч намрын чуулган хүртэл түр азнахаар хөшигний ард яригдаад буй. Тэрбээр өнгөрсөн 80 хоногт Нийслэлийн хоёр мега төслийг түр зогсоож, Хотын дарга асан Х.Нямбаатарыг махны хомсдолын гол буруутнаар нэрлэж чөлөөлж, Б.Пүрэвдагвыг томилсон. Үүнээс гадна чөлөөлье санаачилгынхаа хүрээнд татварын өртэй ААН-үүдийн дансыг чөлөөлж, 140 гаруй бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлсөн. Үүний үр дүнд Х.Нямбаатарын "хөөж явуулсан" ТҮЦ Нийслэлийн гудамж талбайд эргэн ирсэн билээ.
Харин хаврын чуулганы тухайд хоёр УИХ-ын даргатайгаар өндөрлөж байна. Өдгөө чуулган даргалж буй С.Бямбацогтын хэлж буйгаар бол хамгийн бага хуулийн төсөл хэлэлцэж баталсан, гишүүдийн ирц хангалтгүй чуулган болж өнгөрч байна. Ёстой л үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр сүүлийн хэдэн чуулганы хуралд гишүүд олноор цуглаж, хууль батлах үндсэн ажилдаа шамдаж байна гэхэд хилсдэхгүй.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дөнгөж л 100 хоног болж бгмуу ?! Маш их ажил хийж бгаа болохоор удаан хугацаа өнгөрлөө гэж санагдсан. илүү их хичээж Шударга сайн ажиллахыг хүсье!
Тэрэлжийн зам дагуу салаалсан олон АА-н нэгж, ЖБ-ууд улсын төсөвт хандив өгч, жуулчид болон ард иргэдийн амарч алжаалаа тайлах цэг болдог. Гэтэл замууд үнэхээр аюултай төдийгүй газар нутгийг сүйтгэж байна!!!