НИЙГЭМНийгэм мэдээ

“FIBA 3x3 Sukhbaatar Challenger” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно

09:00 цагт: Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилнэ. 

10:00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулна.

14:00 цагт: Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал болно. 

10:00 цагт: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль” 3 дахь өдрөө үргэлжилнэ.

11:00 цагт: “FIBA 3x3 Sukhbaatar Challenger” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.  

Үзэсгэлэн: 

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна. 

Орон нутагт:

Дорноговь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлын хүрээнд Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт болно. 

Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Хилийн чанадад: 

АНУ: Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны драфтын ажиллагаа өнөөдөр болно. Энэхүү драфтад гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од албан ёсоор дэвшиж байгаа юм.

ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Гүрж: Гүржийн Батуми хотод өсвөрийн шатарчдын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Монголоос 18 шатарчин оролцож байгаа юм.

Итали: Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас 8 тамирчин өрсөлдөж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button