НИЙГЭМНийгэм мэдээ

Волейболын насанд хүрэгчдийн УАШТ "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилнэ

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.

09:00 цагт: Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45 дугаар хуралдаан Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ. 

09:00 цагт: Волейболын насанд хүрэгчдийн УАШТ "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилнэ.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилнэ.  

10:00 цагт: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестивал”-ын шилдгүүд тодорно. 

10:00 цагт: Гачууртын “Монгол шилтгээн”-д “Хуур” хөгжмийн наадам эхэлнэ. 

15:00 цагт: “FIBA 3x3 Women series” тэмцээнхасагдах шатны тоглолтоор үргэлжилнэ.  

Үзэсгэлэн: 

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна. 

-Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” дата өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн “Блю Мон”-д эхэлнэ.

Орон нутагт:

Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.

Өвөрхангай: Олон улсын хэт бартаат замын авто спортын “РФС Монголия” уралдаан болж байна.

Хилийн чанадад: 

Хятад: Чиндао хотод жүдо бөхийн гранпри ангиллын тэмцээн эхэлнэ. 

ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Гүрж: Гүржийн Батуми хотод өсвөрийн шатарчдын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Монголоос 18 шатарчин оролцож байгаа юм.

Итали: Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас 8 тамирчин өрсөлдөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button