Тодруулга: 1024 бөх барилдах эсэх нь ирэх мягмар гарагт тодорно
Ердөө 12 хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож буй.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн есдүгээр зүйл 9.1-д "Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана" хэмээн заасан байдаг. Энэ жилийн тухайд хоёр тэгш ой давхцаагүй ч Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож буй учир хүндэтгэн үзэж 1024 бөх барилдуулах санал гарсан.
Тэгвэл энэ жил 1024 барилдах эсэх нь албаны эх сурвалжаас тодруулахад "1024 бөх барилдах эсэхийг ирэх мягмар гараг буюу энэ сарын 30-нд тодорхой болно. Гэхдээ 1024 бөх барилдаж болзошгүй учраас бэлтгэл ажлыг нь хангаж байгаа" гэлээ.
Хэрэвзээ энэ жил 1024 бөх барилдвал Монгол Улсын аварга цолтон төрөх магадлал тун өндөр юм. Түүнчлэн Улсын цолны босго алхах бөхчүүдийн тоо ч ихсэх учиртай. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
512 ч байсан 1024 ч байсан шударга сайхан барилдаан л үзмээр байна
Жил бүр 1024 бөх барилдуулах хэрэгтэй, 512 бол Монголын хүн ам 1 сая хүрэхгүй байх үед л тохирч бсан тоо, одоо 3 сая 600 мянга болчоод байхад барил дах бөхийн тоог 512-т барих нь тохиромжгүй !
Жилд нэг аварга төрөг л дээ, болохгүй нь юу байнаа !!!
Тал нь хүүхэд гарах уу
Хуцваа, цэрэг ч гарахгүй, Монголд чамаас бусад нь барилдаад бна ш дээ ! Чи л ганцаараа унгаад л унтаж бна доо.....
Тэгвэл 3 сая Чингэс гэдэг шиг бүгдээрээ барилдвал гоё биш үү.
1024 бөх барилдвал наадам улам сонирхолтой болно доо
1024 бөх барилдвал залуу бөхчүүдэд сайхан боломж гарна
Эртхэн тодорхой болговол бөхчүүдийн бэлтгэлд хэрэгтэй
Их Монгол Улсын 820 жилийн ойг хүндэтгээд 1024 байвал гоё
Аварга төрөх магадлал нэмэгдэнэ гэдэг сонирхол татаж байна
Ih Mongol ulsiin oid hundetgel uzuuleed 1024 baival saihan
Avarga turoh magadlaltai gedeg ni sonirholtoi yum
Zaluu buhchuuded iluu olon bolomj garna
Naadam dutuu medeeleltei baihgui neg mur boloh heregtei
1024 buhtei naadam uzsen humuus ih taalddag shuu
Beltgeliig ni odooos hiij baigaa ni zuv
Olon buhtei bolohoor uraldaan ni iluu sonirholtoi bolno
Ulsiin tsolnii bosgo alhah humuus olshroh baih
Нэмж 500 цэрэг авчрах нь
шударга допинггүй бол 256 ч байсан сонирхолтой шүү дээ. цувдайнууд допинг хэрэглээд барилдаж бн гэхээр ой гутмаар
Улсын наадмын бөхийн барилдаан уламал шимгүй, улс цолны чанар чансаа улам л ус шиг боллоо доо хөөрхий!! Ер 2024- н бөх барилдахыг дэмжээд байгаа хүмүүс маань нөгөө л улсын цолыг амар хялбар авчих юмсан гэсэн аргаа барсан явуулга шүү дээ!! Япон улс бөхгүйдээ цөөхөн бөх барилдаад байгаа юм биш шүү дээ!! Чанар чанар, дээр нь хулихны цолтой бөх төрнө гэж байхгүй!! Монгол бөх шиг бузартаагүй!!
Социализмын үед улсын цолтой бөхчүүдийг битгий хэл аймгийн цолтой бөхчүүдийг Монгол даяаараа мэддэг тийм сайхан байжээ!!! Одоо хэн ч мэдэхгүй улсын цолтой бөхөнцрүүд үй олноор тэмдэгтэй малгайны өлгүүрүүдтэй болжээ!!! Одоо бас арай гайгүй болж бн нэг хэсэг мөнгөтэй бол эмэгтэй хүн ч улсын цол авчих гээд байсан үе бий шүү!! 1990- оны сүүлээс 2015- 16- оны үе хүртэл бөхийн найраа утга учираа алдсан!