НИЙГЭМНийгэм мэдээ

Эрчим хүчний салбарынхан маргаашаас эхлэн ажил хаяхаар болсон тухай хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.

09:30 цагт: “Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн “Media day” хэвлэл мэдээллийн өдөрлөг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.

11:00 цагт: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.

11:00 цагт: Эрчим хүчний салбарынхан маргаашаас эхлэн ажил хаяхаар болсон тухай хэвлэлийн хурал МҮЭХ-ны байранд болно.

11:00 цагт: ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болох “Алтаргана” наадмын талаар “Зууны мэдээ” сонины байранд Монголын үндэсний хорооноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Хэнтий аймгийн “Хан Хэнтийн аварга” дэвжээний наадмын сорилго барилдаан Ар гүнтэд болно.

14:00 цагт: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана. Эл хурлаар Оюу толгойтой холбоотой асуудлыг авч хэлэлцэнэ.

Үзэсгэлэн:

  • Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна.
  • Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.
  • Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” дата өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн “Блю Мон”-д эхэлнэ.

Орон нутагт:

  • Сэлэнгэ: “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” өнөөдөр нээлтээ хийнэ.
  • Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
  • Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.

Хилийн чанадад:

  • ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
  • Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button