Н.Учрал: "Оюу толгой"-н зээлэнд төлөх байсан 6.2 тэрбум доллар буюу ₮22 их наядыг хэмнэж чадлаа

Өнөөдөр "Оюу Толгой"-н гэрээ, хэлэлцээрийг эцэслэх уулзалт болж, өндөрлөсөн. Хэлэлцээрийн талаарх мэдээллийг Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар өглөө.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Манай Засгийн газар "Оюу Толгой"-н менежментийн зардлыг ₮8 их наяд орчмоор бууруулж, Монголын талын өгөөжийг ₮5 их наядаар нэмэгдүүлж чадсан сайн мэдээг дуулгаж байсан. Тэгвэл 100 хоногийнхоо босгон дээр Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитойгоор бууруулж чадлаа. Ингэснээр зээлэнд төлөх байсан 6.2 тэрбум доллар буюу ₮22 их наядыг хэмнэж чадлаа. Монголын талын хүртэх өгөөж ₮8 тэрбум орчмоор нэмэгдэх боломж бүрдэж байна.
Хоёрт. Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутамд бууруулах байсныг гурван жил тутамд эргэж харж хэлэлцдэг байхаар шийдэж чадлаа.
Гуравт. Бид энэ жил Оюу Толгойгоос ногдол ашиг авна. Энэ асуудлаар "Рио Тинто"-той хамтарч ажиллахаар боллоо. Хэлэлцээрийн үр дүнд баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядын зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашид хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтарч ажиллаж үр дүн гаргана гэдэгт итгэл дүүрэн байна. Монголчууд эрх ашгаа хаана ч хамгаалж чаддаг гэдгээ харууллаа. Энэ бол түүхэнд тод мөртэй үлдэх ажил.
Үргэлжлүүлэн Сангийн сайд З.Мэндсайхан ""Рио Тинто"-той хийсэн хэлэлцээр 2025 онд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 7 жил тутамд эргэн харах боломж бүрдсэн. Хэлэлцээр маш хүнд нөхцөлд болсон гэдгийг хэлэх нь зөв байх. Хэлэлцээрийн шатанд эцэслэн шийдвэрлэлээ. Зээлийн хүү, хувь нийлүүлэгчдийн хүү 10.5 хувь байгаа. Үүнийг 7.9 дээр авч ирлээ. 2.6 хувь буулгалаа. Нийт 6.2 тэрбум долларын хэмнэлт гаргасан. Монголын талд ирэх өгөөж нь 6.5 тэрбум доллар буюу 8.7 их наядаар нэмэгдүүлж чадлаа.
Хүүг тогтоохдоо, хувь нийлүүлэгчдийн зээл төлөлт хамгийн сүүлд төлөгдөх хамгийн өндөр хүү байсан. Төслийн зээл гэж бас бий. Эрсдэлийг үнэлсэн. Олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн зээлийн хүү өнөөдөр 9.01 байгаа. 7.9 гэдэг бол нэгдүгээр эрэмбийн зээлээс хамгийн багаар тогтоож чадсан гэсэн үг.
Хоёрт. Дотоодын ААН-үүд олон улсын зах зээлээс 8.2-8.6 хувийн хооронд санхүүжилтийг босгож байгаа. Үүнээс бага тогтоосон нь амжилт боллоо. Мөн долоон жилийн дараа эргэж хардаг байсан нь маш урт хугацаа байсан. Энэ хугацааг 3 жил болгосон нь бодит үр дүн боллоо. Ногдол ашгийг энэ жил авч эхэлнэ" гэв.
Мөн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Менежментийн зардлыг бууруулах чиглэлээр хэлэлцээр хийгдэж, амжилтад хүрсэн. Одоо хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орж, шинэ гэрээ хийгдэх ёстой. Энэ ажлыг Эрдэнэс Монгол буюу Чингис хаан баялгийн сан дээр хийгдэж байна. Засаглалыг тодорхой болгоно. Үр дүнд суурилсан үзүүлэлт бий болгоно. Манай Улс Засаглалд хяналт тавьж болдог зохицуулалтыг оруулахаар тохиролцсон байгаа. Дэлхийн уул уурхайн томоохон төслүүд дээр олон улсын байгууллагаас зөвлөгөө авсан. Бидэнд 3.5-4.5-ын хооронд менежментийн төлбөрийг бууруулж оруулж ирвэл амжилтад хүрнэ гэж тооцоолсон. Ганц менежментийн төлбөр, гэрээнд туссан 6 хувь бус хоёр ч төлбөр байдаг. Гурван төлбөр нийлээд 10 хувь хүрдэг. Үүнийг 3.95 хувь хүргэж бууруулж чадлаа. 1.5 тэрбум долларыг Монголын талд өгөөж болгож чадсан ашгийн гаргалаа" хэмээсэн юм.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
67 тэрбум доллараа 3.5 сая хүндээ хуваахаар нэг хүнд 69000000 төгрөг ноогдож байна жил бүр.
Өдөрт 12 тэрбум төлөх болсондоо баярлаж суух уу. Хуц зайл