НИЙГЭМНийгэм мэдээ

ФОТО: Вьетнамын цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн 20 Монгол адуу эх орондоо ирлээ

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адуу өчигдөр эх орондоо ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Вьетнам улсын талд санал тавьсны дагуу тус улсын Морьт цагдаагийн хороонд нэр төртэй үүрэг гүйцэтгэсэн 20 адууг Монгол Улсад буцаан бэлэглэх шийдвэрийг гаргасан юм.

Анх 2019 оны долоодугаар сард Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсад Морьт цагдаагийн алба үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу манай улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 2020 оны нэгдүгээр сард дээрх монгол адууг Вьетнам улсад тусгай үүргийн нислэгээр хүргэн, хүлээлгэж өгч байсан юм. Өнгөрсөн хугацаанд Вьетнамын тал адууг арчлан хамгаалах, сургах ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 онуудад харилцан төлөөлөгчдөө илгээж, мэргэжлийн сургалт, туршлага солилцох ажлыг тогтмол зохион байгуулсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За болж дээ.

Back to top button