НИЙГЭМНийгэм мэдээ

Бензиний сав хулгайлсан хэрэгт хутгалдсан Д.Батлут зэвсэгт хүчнээс ширхэг зүү ч авдаггүй гэв

Өнгөрсөн шөнө Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зүүнбаян дахь цэргийн анги орчимд байсан 60 тонны багтаамжтай шатахуун хадгалах савнуудыг нууцаар зөөж "хулгайлсан" хэрэгт хутгалтаад амжлаа. Энэ талаар Иргэн Ц.Б өөрийн цахим хуудсаар шууд дамжуулж, мэдээлэл хийсэн юм.

Д.Батлут сайд хариуд нь "Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү, сиймхий хадаг авахгүй. Эсрэгээрээ нэг ч гэсэн техник нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж яваа. хууль хяналтын байгууллаг очсон бол учир нь олдох биз" хэмээжээ. Хугацаат цэргийн албан хаагч цэргийн ангидаа амиа алдахад яаран дуугараагүй тэр өөрийгөө өмөөрсөн тайлбарт хугацаа алдахгүй байгаа нь энэ.

Үйл явдлыг тодруулбал нэгэн иргэн лайв хийж "Би Батлан хамгаалах яаманд Зүүнбаянд ашиглагдахгүй байгаа шатахууны савнуудыг хүмүүс тоносон байдалтай байна. Хэрэглэхгүй, харуул хамгаалалтгүй байж байхаарбидний байгуулах гэж буй нефтийн үйлдвэрт түрээслүүлээч. Эсвэл 30 тонны нефтийн үйлдвэр байгуулж өгье гэж хандсан. ЗХЖШ-т ч энэ талаар мэдэгдэж, зургаар баримтжуулж өгсөн.

Гэвч үүнээс 14 хоногийн дараа Зүүнбаянгийн иргэдээс "Нөгөө нөөцийн савнуудыг чинь ухаад аваад явчихлаа" гэх мэдээлэл ирсэн. Эргээд Д.Батлут сайдаас тодруулахад "Манайд тийм сав байхгүй. Чамайг олоод ирвэл шагнана" гэсэн. Анх намайг очиж үзэхэд тэнд 60 тонн 38 ширхэг ёмкость газар булаастай, вагоноос шахаж оруулдаг насос холболтуудтайгаа байсан юм.

Таны Батлан хамгаалахын салбарт байхгүй гэсэн шатахууны савнуудыг чинь Зүүбаянгийн 336 ангиас ухаж авчраад Ургах наран өнгөрөөд Петровис колонкийн хажууд 14 ширхгийг нь тавьсан байна. Б.Батлут сайдын хулгайлсан бензиний савнуудыг шалгахаар хууль цагдаагийн албан хаагчид ирлээ. Өөрт нь хүртэл шэйрлээрэй. Би баримтжуулж авна" гэсэн юм.

Эргэн сануулахад, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын тухайд хоёр Засгийн газарт дамнан ажиллаж буй. Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 19 настай байлдагч цэргийн ангидаа бусдад зодуулж амиа алдсан хэрэгт АН-ынхан түүнийг хариуцлага хүлээх ёстой хэмээн акц эхлүүлсэн ч Ерөнхий сайд толгойг нь илээд өнгөрсөн.

Д.Батлут сайд харин хариуцлага алдсан хэнтэй ч хатуу хариуцлага тооцно гэж өөрөөсөө холдуулсан. Дээрх хэрэг гараад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч цэргийн анги удирдлагаас эхлээд хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа билээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Батлан хамгаалах яамны сайд Л.Батлут хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан тул 461 т очиж хулгайгаа шалгуул.

Зочин
Зочин

Үлбийсэн хулгайчууд удахгүй ээ, үхлийн муугаар тарчилж үхнэ!!!!

Зочин
Зочин

Nootsiin sab beldene gej absan mongo ur dun ni tsergiin angiin undsen horongo hulgailsan ur duntei bolloo doo

Mgl eej
Mgl eej

Erdenetiin geh buh yumiig hulgai hiin bga shu ter holbootoi barilguudiig n erdenet d shalgaval taarna

Зочин
Зочин

Ичиж амьдраасай да хулгай хийх гэж л үхэн хатан сонгуульд ордог до

Зочин
Зочин

Энэ төрд тэр чигээрээ хулгөйч үүрлэсэн шүү!!! Тэд бас ичгүүргүй худалчууд !! Жишээ Дамдинням, Мэндсайхан тэдний бүлэглэл ...!!!

Зочин
Зочин

Энд тэндхийн дэл сул юмыг андахгүй шуналтай гайхал вэ!!!! Ичиж үхмэр...
Тэгснээ 5 алхахгүй Петровист байрлуулна гэдэг чинь зарсан бөлгөө...
Армийн хөрөнгө байх ёстой болоод л өдий болтол байлгасан байлгүй!!! Ичиж амьдар!!!

Зочин
Зочин

Хулгайч хулгайгаа би хулгайлсан гэж зарлах уу

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Энэ сайдыг.ингэж.хамгаалж.байгаа нь.хачирхалтай!!!

Зочин
Зочин

Зүүнбаянд байсан хуучны далд агуулахын савнуудыг мэднэ. Энэ хулгайчийн гараар дуусч байгаан байна. Харваас хулгайч царайлсан гөлөг.

Зочин
Зочин

Цэргийн ангид шатахууны 60 тн-ын сав баймааргүй юм даа!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин байх ёстой биш үү. Цэргийн анги манаж хамгаалах ёстой чухал зүйлүүдийн нэг биз дээ. Бензинээр дүүргээд хадгалахгүй яасан юм Бензиний сав суулга гээд дэвээд байсан биз дээ

Зочин
Зочин

Хулгай хийгээгүй юм бол буцаж өг

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ха ха хэн нотлох уу

Зочин
Зочин

Харах царайны үлбийсэн хулгайч царайтай нөхөр байна сургуульд соёлд байхдаа зүгээргүй урт гартай нэгэн л байсан байх аа ккккккк

До ван99646786
До ван99646786

Батлут өөрөө хулгайлсан гэж юүгэж хэлэхэв дээ үгүй юмаа гэхэд тушаал өгсөн байж таарна харуул хамгаалалтгүй байсан газар гэнэт ухаад аваад явсны дараа харуултай болчихдог сонин л юмдаа

Зочин
Зочин

Цэргийн алуурчин бас хулгайч

Зочин
Зочин

Зүү бол аваагүй байх ккк

Зочин
Зочин

Хулгайч биш гэж яаж хэлж бн вэ? Аклах гэдэг чинь үнэн хэрэгтэй хулгай болгосон бн.. Социалист нийгэмд бол коммис гаргаж байгаад устгалд оруулдаг байсан

иргэн
иргэн

хараал идсэн новшийг зайлуулаачээ

Иргэн
Иргэн

Сайд нь мэдэхгүй л дээ!! Үеийн үед дунд доод албаны офицерууд их хулгай хийдэг байсан!!! Юуун танграга

Зочин.
Зочин.

Хүний шүлс гоожихоор савнууд байсан байхдаа. Хуучны чанартай зузаан төмөртэй

Зочин
Зочин

Зүү юу гэж авах вэ дээ кк

Зочин
Зочин

Өлөн бөөснүүд идэж ханахгүй юм даа үхэл ханхалсан бирд

Зочин
Зочин

Ухуулсан нь мэдэхгүй ухсан хүн нь олдохгүй.тэр олон ёмкостыг сэтэрхий тэвэнэтэй зүйрлээл.....БАЙСАН БОЛ УЛСЫН МААНЬ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХЭД ХЭРЭГТЭЙ Л БАЙСАН БАЙХДАА. ...ЭНЭ БХЯ ны сайд нэртэй бандааш пиджактай балиар хулгайчуудаас УЛСЫНХАА ЗҮРХ ...БХЯ аа цэвэрлээч өдөр шөнөгүй үржиж байгаа энэ олон хурандаа нараас ....ганц сайн сайд төрөөсэй ээ ум базарвааны хумпад суухай.....

Зочин
Зочин

Юм авдаггүй байж болно гэхдээ нэгэнт л сайд хийж байгаа юм чинь хаана юу байдаг яаж ашиглагдаж байгаа, юу нь шинэ юу нь хуучин, юу нь сайжруулах шаардлагатай, ашиглахгүй байгаа зүйл байдаг эсэх, байдаг бол яавал дээр гэх мэт ажлуудыг дор дор нь судалж шийдэж явах ёстой юм бишүү.

Зочин
Зочин

Зүүнбаянд 13 цэргийн анги бгаад татан буулгасан зэвэрсэн цоорсон олон 10 жил болсон төмөрт тушаах хогнууд л бгаа ашиглалтын хугацаа дууссан.
БХЯ энэ асуудалд оролцоогүй тодорхой
ЗХЖШ гэж нарийн ширийн юмнуудаа нааш цааш болгодог сүрхий хэдэн нөхдүүд бгаа онгоцны танкийн моторууд хуссан Гeнeрал хурандаа нар бас сүүнээсээ олон сая төг бэлнээр гарч ирсэн нөхөр Барилгын цэргийн гeнeрал болчихсон Х.БАТСАЙХАН саяхан хулгайн мөнгөөрөө гeнeрал болоод тэтгэвэртэй суусан шуналууд нь барилгын цэргийнхэн тэнд Дарга нар мөнгөө угаадаг газар бдаг тэд л туучихсан байх магадлал өндөр бүх техникүүд тэнд л байдаг.

Зочин
Зочин

.Энэ цагийн САЙН ЭР

Зочин
Зочин

Авдаггүй ч бас өгөөд байж болохгүй ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button