НИЙГЭМНийгэм мэдээ

Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

07-р сарын 11-ний 20 цагаас 07-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. 

Салхи: Нутгийн төв хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус, өдөртөө  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж +7...+9 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсэж +7...+9 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наадам сайхан ч цаг агаарын сэрэмжлүүлгийг заавал дагах хэрэгтэй, гол ус руу ойрхон амарч байгаа хүмүүс онцгой анхаараарай

Зочин
Зочин

Henii, Dornodiin humuus anhaaraarai, usarhag boroo geheer mash hurdan uerlej bolno shuu

Зочин
Зочин

Бороо орно гэсэн үед аялал, зугаалгаа төлөвлөж байгаа хүмүүс маршрутаа сайн бодоорой

Зочин
Зочин

Tsag agaariin medeegee sonsoj yavbal olon ersdelees sergiilj bolno doo

Зочин
Зочин

Малчид малаа голын ай сав, жалга хонхороос холдуулбал илүү аюулгүй байх

Зочин
Зочин

Naadmiin ue geed bolgoomjoo aldaj bolohgui, ayulgui baih ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Дуу цахилгаантай үед ил задгай газар удаан байхгүй байх хэрэгтэй

Зочин
Зочин

Boroonii daraa zam haltirgaatai boldog, jolooch nar hurdaa tohiruulaarai

Зочин
Зочин

Онцгой байдлын анхааруулгыг үл тоомсорлож болохгүй шүү

Зочин
Зочин

Usnii tuvshin genet nemegdeh magadlaltai tul gol gatalahaa tur aznaarai

Зочин
Зочин

Цаг агаар гэнэт өөрчлөгдөх төлөвтэй юм байна, дулаан хувцсаа бас бэлдээрэй

Зочин
Зочин

Huurhun naadam hiih geed yavj baigaa humuus tsag agaaraa sain shalgaj yavaarai

Зочин
Зочин

Хүүхдүүдээ гол усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй

Зочин
Зочин

Boroo ihtei ued nuudel hiih gej baival bolomjtoi bol hoishluulsan ni deer

Зочин
Зочин

Сэрэмжлүүлгийг эрт өгч байгаа нь сайн байна, хүн бүр анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Malchid irged bugd tsag agaariin medeegee togtmol harj baiya

Холбоотой мэдээ

Back to top button