НИЙГЭМНийгэм мэдээ

Баян-Өлгий аймагт “Цэрэг эх оронч үзэл- Цэрэгжүүлэлтийн хичээл” орно

Ирэх жилээс Баян-Өлгий аймагт хүүхэд, залууст эх оронч хүмүүжлийг багаас нь төлөвшүүлэх бодлогын хүрээнд “Цэрэг эх оронч үзэл- Цэрэгжилтийн хичээл”-ийг орохоор болжээ. Хангайн болон баруун аймгуудад өрнөж буй “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг өнөөдөр Баян-Өлгий аймагт үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут төрийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид иргэд, хүүхэд, залуучуудтай уулзан УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар танилцууллаа.

Тодруулбал, цэцэрлэгийн түвшинд “Миний эх орон”, бага боловсролд хүндлэхүйн ухаан, иргэний ёс зүй, суурь боловсролд Монгол цэргийн түүх, ахлах ангид цэрэг-иргэний хамгаалалтын бэлтгэлийн агуулгыг үе шаттай нэвтрүүлж, хүүхэд, залуусыг эх оронч, хариуцлагатай, бэлтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхээр ажиллаж байна.

“Эх оронч Монгол” өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймагт иргэд, залууст зориулсан эх оронч үзэл, хүмүүжлийн хичээл, цэрэгжилтийн дадлага, зэвсэг, уулын хэрэгслийн үзэсгэлэн, Цэргийн төв эмнэлгийн үзлэг, Батлан хамгаалахын төв архивын үйлчилгээ зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид, иргэд, хүүхэд, залуучууд оролцлоо.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн

Монголын бүх л түүхийг үгүйсгэгч үндэстэн бол Казахууд юм. Тэд Монгол нутагт түрэг үндэстэн амьдарч байсан. Монгол үндэстэн 16-р зуунд буюу казах үндэстэн үүссэнээс хойш 200 жилийн дараа бий болсон гэж дэлхийгээр нэг тарааж байна.Чингис казах учир иргэд нь казах болж таарч байна. Монголын шүдний өвчин бол Баян-өлгий, казахууд болж байна

Зочинолдо
Зочинолдо

баян өлгийд тагнуул оруул хасаг хэлтэй хүмүүсийг ажиллуул ах хэрэгтэй

Зочин
Зочин

Цэрэгжүүлэх бишээ. Монгол хэл зааж, Монгол дарга тавьж, хаяг рекламаа Монгол, казакаар бичиж өөрчилнө.

Зочин
Зочин

Энэ олон жил хөдөө орон нутагт юу болж байгааг ч анхаарахгүй олзлолдон алалдаж явсан биз дээ. Казак хүн Монгол хэл сурах байтугай Монгол хүн хэлээ марттал өөр хэл сурсан. Гадаад хэл сурсан нь гараад явчихаж бгааз дээ. Хүүхдүүд бүгд 10 нас хүртэл зөвнөн Монгол хэо сурга за.

зочин
зочин

Цэрэгжилтийн хичээлийг хасгуудад ёстой зааж болохгүй.Тэдэнд тэр махмудийнх нь сургааль мөргөлийг ахуухан заавал таарна

Зочинолдо
Зочинолдо

хэн заахын хасаг дарга хасаг хүүхдүүдэд заах уу юү гэж заах нь тодорхой.Лав л монгол улсын төлөө юу ч заахгүй

Зочин
Зочин

Hotiin huuhduuded zaa

Зочинt
Зочинt

больж үз

Зочин
Зочин

За цэрэгжилт орчихвол бүр тусдаа гарна гжх юм бна л даа.

Зочин
Зочин

25-30 жилийн дараа монголд монгол хэлээр ярьдаг хүн олдохгүй монголчууд бүгдээрээ англиар ярьдаг болно. Монгол хэлээр өвөрмонголд зарим хүн ярих байх. Монгол хүнд эд мөнгө англи хэлнээс өөр юу ч хэрэггүй гэж үздэг болсон.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Казахууд казах хэлээрээ үүрд мөнх ярих эх оронч үзэлтэй ард түмэн.

Зочин
Зочин

Монгол хүн яагаад ийм маанаг мал юм бэ? Улс даяараа наадхаа хэрэгжүүллдээ. Өлгийчүүдээ байлдаж сургаад монголчуудаа нялцгараар нь үлдээх ямар гээчийн бодлого вэ

Монгол хүн
Монгол хүн

Хасгуудыг цэрэгжүүлбэл, удахгүй иргэний дайн эхэлнэ.

Холбоотой мэдээ

Back to top button