
Бусаны 31 дэх удаагийн олон улсын кино наадамд Монголоос оролцож буй найруулагч С.Бямбын “Зогсоол” бүтээл энэ сарын 11-нд дэлхийн нээлтээ Бусан хотын Синема Центрт хийв. Монголын өнөөгийн нийгмийг "Ковид-19" цар тахлын үетэй сүлэн өгүүлэх “Зогсоол” бүтээл нь Монгол, Герман, Франц, Тайланд, Камбожийн 50 гаруй уран бүтээлчийн хамтын хүчээр бүтжээ.
Дэлхийн нээлтэд найруулагч С.Бямба, продюсер Ц.Ариунаа, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, гол дүрийн жүжигчид болох Ч.Булган, Д.Цолмон, “Nomadia Pictures”-ийн хамт олон, Тайланд, Камбожоос ирсэн кино багийн гишүүд оролцлоо. Бусаны наадмын хүрээнд “Зогсоол” бүтээл гурван удаа толиулагдах бол Монголын үзэгчдэд ирэх арваннэгдүгээр сард хүргэхээр төлөвлөжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.