НИЙГЭМ
Дархан-Уул аймагт дахин гурван сэжигтэй тохиолдол илэрчээ

Дархан-Уул аймагт коронавирус илэрсэн тул хөл хорио тогтоон, тэг зогсолт хийгээд байгаа билээ. Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Батлагдсан нэг, сэжигтэй гурван тохиолдлыг ХӨСҮТ-д хүргүүлсэн талаар өчигдөр мэдээлсэн.
Улмаар өчигдөр шөнөжин ажилласаар төмөр замын ажилчдын 30 орчим хувиас нь шинжилгээ авлаа. Ингэхэд түргэвчилсэн оношлуураар дахин гурван тохиолдол илэрлээ. Ингээд Дарханд нэг батлагдсан, түргэвчилсэн оношлуураар батлагдаж, PCR-аар шалгаж байгаа зургаан тохиолдолтой боллоо. Цар тахал өвчин дархан-Уул аймагт кластар байдлаар дамжсан нь тодорхой боллоо” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.