Нийгмийн
Б.Азжаргал: Хонгор сумын бүх иргэд болон төмөр замын 1500 ажилчдаас шинжилгээ авч байна

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Өнөөдрийн байдлаар 11 хүнээс халдвар илэрсэн. Тэдгээрийн ойрын хавьтал болох 170 хүнийг тусгаарласан. Мөн дам хавьталуудаас шинжилгээ авсан. Төмөр замд ажиллаж буй 1500 ажилтан албан хаагчаас шинжилгээ авч байна. Одоогийн байдлаар 1000 хүнээс шинжилгээ авсан. Мөн Хонгор сумын 3 багт амьдардаг 2 хүнээс халдвар илэрсэнтэй холбогдуулж, тус сумаас орох гарах хөдөлгөөнийг хааж, бүх иргэдээс шинжилгээ авч байна. Тус сум нь 1600 орчим иргэнтэй юм” гэв.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.