Нийгмийн
Приус машинаар Булган руу яваад 11 хоног сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна

2020 оны 11-р сарын 10-ны 16:00 цагт Хялганатаас Булган руу явсан 1098УБХ тоёото приус-20 машинтай хоёр хүн сураггүй алга болжээ. Тухайн хоёр хүн сураггүй болоод 11 хонож байгаа юм байна.
Булган аймаг дахь цагдаагийн газраас тэднийг эрэн сурвалжилж байна. Мөн тухайн аймгийн онцгой байдлын албаны алба хаагчдын хамт эрэн хайх, самналт хийх ажиллагааг явуулсан боловч одоогоор сураг чимээ гараагүй байгааг эх сурвалж мэдээллээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэд хамгийн сүүлд гэрийнхэнтэйгээ 10-ний өдөр холбогдсон бөгөөд түүнээс хойш тухайн утасны дугаар нь холбогдоогүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зам мэдэхгүй ийш тийш орой үдэш явах осолтой шүү хүмүүсээ энэ хоёр залуу сүлжээгүй газарт бгн болуу хурдан олоосой гайгүй бгаа бурхан минь
сүлжээгүй газар бүхэл бүтэн 13 хоног бх боломжгүй хоол унд түлээ түлш гээд хүн тааралдахгүй бна гэж юу байхав
бүүр 2уулаа машинтайгаа алга болсон гэхээр сонин л бна
Сэлэнгэ амралтанаас гарсан гээ биздээ,төв замаар явсан бол хүн амьтанд заавал харагдана,харин тэд зам товчлоод амралтнаасаа цагаан хустын даваагаа ингэтрүү давсан бол тэр хавьд сайн эрэх хэрэгтэй юмдаа