Нийгмийн

“Норд бенз” ачааны машин шатаж, хоёр хүн түлэгджээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар Гашуун сухайт” хилийн боомтоос “Таван толгой” ХХК-ийн нүүрсний уурхайн чиглэлд зорчиж явсан “Адали-Инк” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатжээ.

Дуудлагын дагуу  өчигдөр буюу 11.27-ны өдрийн 21:04 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж галыг унтраажээ. Тус гал түймэрт иргэн Н /37 настай, эрэгтэй/, Б/33 настай, эрэгтэй/ нарын нүүр, гарын хэсэг түлэгдсэнийг Цогтцэций сумын эмнэлэгт хүргэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button