НИЙГЭМ

Нийслэлд 94 чиглэлд 623 нийтийн тээвэр үйлчилж байна

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өнгөрөгч 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний ээлжит /2020.12.06/ мэдээллийг танилцуулав.

 Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 19593 хүнд коронавирусийн шинжилгээг хийхэд халдвар илрээгүй. Мөн И-март, Баянзүрх худалдааны төвийн ажилтнуудаас шинжилгээ авсан бөгөөд хариу хараахан гараагүй байгааг Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, И-март худалдааны төвийн 385 ажилтан, Баянзүрх худалдааны 336 ажилтнаас шинжилгээ авчээ.

Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 12 дугаар сарын 11-ээс хойш сунгах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

 Эхний ээлжинд үйл ажиллагааг эхлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан маргааш буюу 12 дугаар сарын 7-д Улсын Онцгой комиссд саналаа танилцуулна.

  Мөн нийслэлийн хэмжээнд 94 чиглэлд 623 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Харин нийслэлийн зургаан дүүргийн 510 борлуулалтын цэгт 1524 тонн сайжруулсан түлш хүргэсэн бөгөөд түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын ажиллагаа хэвийн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button