Нийгмийн

Т.Бат-Оргилд хэрэг үүсгэжээ

Улс төрч, дуучин зэрэг олон тодотголт Т.Бат-Оргилд хэрэг үүсгэсэн гэнэ. Өдгөө МҮОНРТ-ийн Захирлын сонгон шалгаруулалтад оролцож буй түүнийг сонгуулийн хууль зөрчсөн гэж үзжээ.

Тэрбээр энэ талаараа фэйсбүүкдээ “Элгийн юмаа. Надад хэрэг үүсгэлээ гэнээ. Өнгөрсөн сонгуулиар өчнөөн олон хүн хандив өргөсөн. Харамсалтай нь тэдний нэлээд хэсэг нь хуульд заасан ёсоор РД, нэр усаа, орлогын эх үссвэрээ бичээгүй, “Амжилт хүсье” “Дансанд 20К л байна, тэрнийгээ явууллаа” гэх мэт хөөрхөн утгатай гуйвуулгууд хийснийг би бүгдийг буцаах ёстой байв. Нийт 11 гаран сая төгрөг буцаасан. Гэтэл яагаад ч юм 195,000 төгрөг буцаагаагүй үлдээсэн “гэмт хэргийг”  Аудитын газар илрүүлж, Прокурор хэрэг үүсгэсэн байна гэж ХУД-ийн Татварын хэлтсээс залгаж байх юм. Би ч баларлаа даа. Эд нар нээрээ жинхэнээсээ өөр хийх юм байдаггүй юм байх даа” хэмээн бичжээ.

Харин түүний энэ мэдэгдлийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Таныг арай өөрөөр сэтгэдэг хүмүүсийн төлөөлөл гэж бодож явлаа Бат-Оргил оо. Таны дансанд үлдсэн 195.000 төгрөг мөнгө биш үү. Та тэр мөнгийг хуулийн дагуу буцаах ёстой бол буцаах л ёстой. 1000 төгрөг байсан ч та хуулиа мөрдөх учиртай. Аудитийн газар ч 500 төгрөг байсан ч олж учрыг нь олох ёстой. Ингэж гэмээнэ таны байнга ярьдаг тэр шударга ёсыг чинь тогтооно. 195 000 төгрөгний төлөө юун сүртэй юм бэ, аудитын ерөнхий газар, прокурор, татвар хийх юмаа олж ядаж гэсэн пост чинь таалагдахгүй байна. Тэдний жинхэнээсээ хийх ажил нь энэ л дээ Бат-Оргил оо. Харин Таны үүрэг бол хууль биелүүлэх” хэмээн шүүмжлэв.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
guest
guest

Тэр их ажлын хажуугаар мартаж болно шд. Харин хуулийн хүн тулдаа бараг л 100% буцаасан л байна даг.
Юунд сүртэй хүн харлуулах гэж оролдоно вэ.

Зочин
Зочин

MunguBayasgalan zailaa

Ариунаа.
Ариунаа.

Мөнхбаясгаоан сэтгүүлчээ таныг овоо чигч гайгүй хүн гэж бодож бтал та ч ёстой зоргоороо донгосдог хүн юм.Бат оргил харинч сайн буцааж.195000 инээдтэй бна.энэ бол хүнийг харлуулах гэсэн утгагүй үйлдэл.юун завтай юм.Тэрнээс ноцтой үйлдлүүл зөндөө л бна.

Зочин
Зочин

Мөнхбаясгалан бол дарангуйлагчын талд үйлчилж байгаа сэтгүүлч. Түүнээс гарах үг бүр Баттулга, Хүрэлсүх нарыг үг гээд ойлгочиход болно.

Зочин
Зочин

Баторгил хэзээ ч тийм утгагүй юм хийх хүүхэд бишээ. САЙН ХҮНИЙ УДАМ, САЙХАН ЭЭЖИЙН ХҮҮ... ямар нэгэн алдаа л байна. Энэ хүүхдийн өвөө эмээ ээж аав бараг өвөг удмаасаа хэзээ ч үл бүтэх юмтай орооцолдох хүүхэд биш.

Зочин
Зочин

нэр регистер нь тодорхой бус байвал шилжүүлэгийг банк буцаадаг шүүлтүүр байх ёстойг сонгуулийн хуульдаа суулгаж өгөөгүй юум уу дараа нь ингээд хүнийг буруутгаад байж болох уу нэр дэвшигч тэр бүхнийг хянах боломжгүй шүү дээ хэрэвээ энэ гэмт хэрэг юум бол сонгогдоогүй бүх хүмүүсийн тайланг авч аудит шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй болох уу

Холбоотой мэдээ

Back to top button