УЛС ТӨР

Хөл хорионы хугацаанд 15 байгууллага үйл ажиллагаа ЯВУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.21/ боллоо. Хуралдаанаар Улаанбаатарт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоохоор боллоо.

Тодруулбал хатуу хөл хориог энэ сарын 23-ний өдрийн 06:00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 06-ний 06:00 цаг хүртэл тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Энэ хугацаанд Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний түгээлт тээвэрлэлт, малын өвс тэжээл, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, банкны үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тусгайлсан үүрэг бүхий байгууллага, шүүх прокурор, нотариати, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын байр, буян оршуулгын зэрэг 15 салбарын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй. Бусад байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоож байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button