НИЙГЭМ

Ж.Сандагсүрэн: Автобусны жолоочид бэлэн мөнгө өгөх нь хууль бус, тэгснээс бүр суухгүй байсан нь дээр

Өчигдөр /2020.12.21/ УОК, Засгийн газар хуралдаж, арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохоор болсон.

Энэ үед Нийслэл Улаанбаатар хотод ямар дэглэм мөрдөгдөх талаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Энэ өдрүүдэд нийтийн тээвэр энгийн хуваариар ажиллана. Гэхдээ бэлэн мөнггөөр тооцоо хийхгүй. Автобусны жолоочид мөнгө өгнө гэдэг өөрөө хууль бус үйлдэл. Заавал картаар эсвэл гар утасны апп ашиглаж төлнө. Хүнсний томоохон дэлгүүрүүдэд автобусны карт цэнэглэж байгаа. Бид боломжоороо карт цэнэглэх явуулын цэг ажиллуулж байна. Автобусаар зорчих нь тодорхой хойно картаа цэнэглэ гэдэг зөвлөмжийг өгнө. Жолоочид бэлэн мөнгө өгөх гэж оролдож байснаас огт суухгүй байсан нь дээр. Учир нь халдвар бэлэн мөнгөөр дамжих эрсдэл илүү өндөр байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өө дөш.хуулийн дор идэх хоолгүй болтол нь торгох харгис нийгмээ яах вэ?

Зочин
Зочин

Ха ха тэгвэл бас л иргэн л хохирно, иргэдээ яаж хохироох уу гэдэг уралдаанд оролцож бгаамуу хаашаан

Холбоотой мэдээ

Back to top button