Нийгмийн
Бензин асгаж, өөрийгөө шатаахыг завдсан иргэн хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан байжээ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт өчигдөр өөрийгөө шатаасан хүн хүргэгджээ.
Тодруулбал тус дүүргийн наймдугаар хороонд оршин суух 40 настай эрэгтэй У согтуурсан үедээ өөр дээрээ бензин асгаж шатаан амиа хорлохыг завдсан байна. Уг иргэн нь 2019 онд тархиндаа гэмтэл авсан бөгөөд хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан, архины хамааралтай нэгэн аж.
Хэргийн газраас эд мөрийн баримтаар Боргио пивоны сав, дотроо бензинтэй төмөр сав хураан авч, налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.