Эрүүл мэндийн сайд С.Энхболд 14 хоногийн хөл хорио тогтоох санал гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй шинэ 7 хоногийн өглөөний уулзалтаа хийв.
Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.
Энэ үеэр нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэв. Улмаар хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн.
Нэг тохиолдлын ард дөрвөн халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна.
Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой гэсэн юм.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмч нарынхаа үгийг дагаа
МАНамын баяр Мартын 8 гээд баахан зад авч халдварыг хяналтаас алдчихаад одоо дахин хөл хорио тогтоох тухай санал ч гэх шиг.
Eh orond mini gamshig bolj baina daa!!!
Zow shde hun bolgon bodoltoi bh ystoi eruul saruul bj bwl bolo ghde ard irgede bas bodku bol ydj hool undni tetgemj edr oguul ajla aldaad bga uyd hool undtai bwl ydj
Gaduur zaluuchud tamhi tataad l gudamind shuls tahinii ishee mash iheer hayhmaa. Ondor nastanuud aigaad emneg aptek oroh zailshgui tohioldold l gatch bgaa bh. Tahal taraaghdiin 60-70% ni tamhichin irhichin zaluuchuud bnaa. Medseer baij boon boonooroo er emguioluulaa niileed tamhi tataj shulsee haj bailgaa humuust zorchiliin huuli gedeg ni uilchldeggui ymuu?
Hun buriin uhamsar chuhal shuu! Uls bas irgediinhee eruul,ayulgui amidrah orchniig mash saihan burduulj uguh heregtei bn. Gaduur alhah zam bhgui awtobus unaa bohir bhd irged eruul bh asuudaltai shuu dee! Hotiin udirdlaga duurguuded chig uureg uguud Duureg n horoo2ndoo uureg ugch zam talbaigaa mash saihan tohijuulj zulegjuuleed tsewer bolgoh heregtei bn. Mashin zamiin hajuugaar nil shoroo hairga hog bhd irged haaguur yaj alhah we??? Tugjrel buuryulya gwl yawgan hunii zam saijruulj hiiwel bugd bish ghd zaluu humuus alhaad gvigeed ochih gazartaa hurchih bolomjtoi.
Emnelegiin ajilchid ni shinjilgeenii hariug huuramchaar vildej haldwar taraagaad bgaa biz Dee. Uch tuchnuun hvmvvsiin amidraliig ersdeld oruulj svvrvvljiin. Yagaad muruuruu deglemee bariad ajillaj amidarch bgaa urged hohiroh yostoi yum ve..MAH 100 jil geel seweed bsn nowshnuud hariutslaga hvleeh yostoi.
14 хоног багадна ёстой өрхөд саяыг өгөөд 21 буюу түүнээсдээш байж үр дүн гарна 14 хоногт иргэд бухимдахаас өөр үр дүн гарахгүй
МАН НЬ УИХ-ЫН СОНГУУЛЬ, ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ГЭСЭН ХИЙРХЛИЙН ҮЕД ВИРУС ТАРХАЛТЫГ ОГТ ТООХГҮЙ ДАРГА ЦЭРЭГЭГҮЙ АРХИДАН СОГТУУРЧ, ТӨСВИЙН БҮХ МӨНГӨ ЗАРЖ ХӨДӨӨ ЗУГААЛЖ СОЛИОРЧ ВИРУСЫГ ХЯНАЛТААС АЛДАЖ ДОТОООДОД ТАРХАХ ҮҮД НЭЭСЭН ХАРИУЦЛАГЫГ ХҮРЭЛСҮХ МАНУУХАЙ ТЭРГҮҮТЭЙ МАН-ЫНХАН БҮХ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ДЭЭР НЬ МУРАЙ ХӨНДЛӨН АМАЛСАН ЯНГҮҮГИЙН ХҮҮ СОД БААР ЗАНДАНМАТАР НАР АРД ТҮМНИЙ ӨМНӨ ХАРИУЦЛАГА АЛДСАНАА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ
Хөл хорио тогтоогоод үр дүн гарах юм уу. Сайн бодоорой, харин вакцинаа хувийн хэвшилүүдтэй нийлж яаравчлах хэрэгтэй.
Ниргэсэн хойно хашгираад 14 хоногт тархалт зогсооно гэвэл лөөлөө байлгүй.
ene ard irgdee yaj amidar gd bgn beee corona gsr baital yaduural chin ihsej bn hvmvvs vheh ysgvi owchnoorp vhej bn