НИЙГЭМ
ЭЕРЭГ: Монгол залуусын аргалаас цаас гаргах туршилт амжилттай болжээ

Аргалаас цаас гаргаж авах технологийг Монгол залуус гаргажээ. Цаасны түүхий эд нь таван хошуу малаас авч болох аргал, хомоол, хоргол зэрэг аж. Эхний ээлжил үйлдвэр барихад 600 сая төгрөг хэрэгтэй гэх тооцооллыг гаргасан байна. Энэ үйлдвэр ашиглалтанд орвол өдөрт 5 тонн, жилд 1500 тонн цаас үйлдвэрлэх гэнэ.
Энэ талаар төслийн санаачлагч Г.Эрчиссаран хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Таван хошуу малын баасанд модонд байдаг бодис бий. Малаас өдөрт 53 мянган тонн аргал хомоол ялгардаг гэх тооцоог гаргасан. Үүнээс өдөрт 10 гаруй тонныг ашиглахад хангалттай. Түүхий эд маш хангалттай бий” хэмээжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха,сайхан мэдээ ,баяр хүргэе.Амжилт хүсье .Төр засаг дэмжээсэй!!!
Ямар мундаг залуучууд вэ.
Маш том Баяр хүргэе залуучуудаа. Гайхалтай бна. Ийм залуус олон бол манай улсын хөгжил хурдацтай хөгжинө гэдэгт итгэлтэй бна.
Улс орон соёлтой , мэдлэгтэй залуусынхаа нуруун дээр тогтох цаг нь болсон.Өнгөрсөн хугацаанд залуус маань тоо нь бага боловч бэлтгэгдсэн байхаа. Харин Олигархууд л бүү гай болоосой . Тэд бүх юманд тээг болсоор ирсэн.
Аргалаас цаас гаргана гэж хэнийч санаанд ороогүй байх дэлхийд анхдагч болсонд баяр хүргэе.Японтой хамтарвал дэлхийд гарах боломж ойрхон байхаа.
Мундаг мундаг. Зүгээр хэлэх үг алга