ДЭЛХИЙ
Украин Крымыг буцааж авах ажиллагаа эхлүүлсэн үү

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымд 60 хоногийн хугацаатай онц байдал зарлажээ. Онц байдал тогтоох талаар хэд хоногийн өмнөөс яригдсан ч Оросын цэргийн нисэх бааз дээр дэлбэрэлт болсны дараа өчигдөр л албан ёсны шийдвэр гарсан байна.

Оросын хэвлэлүүдэд гарч байгаа мэдээллээр, Крымын нутаг дэвсгэрт дэлбэрэлтүүд болж байгаа аж. Гаднын иргэд орхиж гарахыг хүсэж байгаа боловч хяналт шалгалт маш чанга байгаа гэнэ.
Гадаад харилцааны сайдын зөвлөх асан Андрусивын мэдээлснээр, Украины тал 200, 300 км-ийн тусгалтай пуужингуудыг Крым руу харваж байж болзошгүй байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.