БЕЛГРАД 2022: МУГТ С.Цэрэнчимэд тэмцээнээ дуусгалаа

Сербийн нийслэл Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн энэ оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
Дээрх жингүүдэд манай улсаас ОУХМ Г.Отгонжаргал, 62 кг-ын жинд барилдаж, хоёул эхний барилдаандаа ялагдал хүлээв.
МАНАЙ БӨХЧҮҮД ХЭРХЭН БАРИЛДАВ
55 кг-ын жинд ОУХМ Г.Отгонжаргал эхний тойрогт АНУ-ын бөх, дэлхийн аварга Жакарра Винчестертэй таарч 3:8 оноогоор хожигдлоо. Эхний үед 2:3 ойрхон үзсэн ч хоёрдугаар үед таван оноо алджээ. Жакарра Винчестер хоёрдугаар тойрогт Польшийн Роксана Засинаг 4:5 оноогоор ялж, мөнгөн медалийн төлөө "Токио 2020" олимпын аварга Майю Мукаидатай таарсан. АНУ-ын бөх аваргын төлөө гарч ирвэл манай тамирчин дагах барилдаан хийх боломжтой болох юм.
62 кг-ын жинд МУГТ, дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний даваанд БНХАУ-ын бөх Луо Шиоухантай таарч 8:9-өөр хожигдов. Манай бөхийг шүүгчийн эргэлзээтэй шүүлтээр ялсан хятад бөх дараагийн тойрогт АНУ-ын Кайла Мираклд 17-6 оноогоор цэвэр хожигдсоноор С.Цэрэнчимэд дагах боломжгүй болж, тэмцээнээ дуусгалаа.
Луо Шиоухан 2018 оны Бишкекийн Азийн АШТ-ий шигшээд манай МУГТ П.Орхонд ялагдаж байсан бол Г.Отгонжаргалыг ялсан дэлхийн аварга Жакарра Винчестерийг МУГТ Б.Болортуяа 2019 оны Дэлхийн цомын тэмцээнд цэвэр ялж байв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болортуяаг явуулахгүй яасан юм.Тулгыг ч явуулаагүй.толгой муутай дуракууд
Цэрэнчимэд одоо зодог тайлсан нь дээр болжээ, одоо юунд нь хоргодох вэ, хийдгээ хийсэн ш дээ
Цэрэнчимэд гял�##�зах үе дээрээ миарсандаа дахиж сэхэл ав�##�гүй байсаар дуусав