Нийгэм мэдээ

Явган зорчигч руу ус болон шавар цацвал ₮100 мянгаар торгоно

Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирч эхэлдэг. Мөн шар усны үерийн дараа иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол ч цөөнгүй гардаг. Тэгвэл үүнийг хуулиар зохицуулж хориглосон байдаг. Тодруулбал, жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ. 

Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Тиймээс жолооч бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлган цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр хохирол учруулахгүй явах үүрэгтэй.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно.

Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
6 сар 22, 2024 14:42

Зам дээр ус байгаагүйсан бол юуг цацах вэ дээ?! Тийн учир, зам устай байлгасан этгээдийг гэсгээгүүштэй биш гэж үү?!

Зочин
Зочин
6 сар 27, 2024 21:01

Тиймээ зам дээр ус тогтохгүй бол .Ус тогтсон ч сагсуу жолооч хүнд ус цацах . Тэгээд торгуулийг нь төр аваад ИРГЭН нь хохирдог МАНын бодлогоор бид амьдарч байна даа

Хахаха
Хахаха
6 сар 22, 2024 15:46

Зориул�##�тын замаар явж байгаа үед юун торгууль вэ? Оросын хийсэн хаадын кино шиг торгоно гэдэгээ больвол яасан юм. Явган хүний замыг авто замтай з�##�гаж төлөвлөсөн зөвшөөрсөн, хотыг үргэлж бороогүй гантай гэж тооцсон этгээдүүд, авто замын ус �######�уулах хөрөнгийг идсэн нородуудыг торгоо

Хариулт
Хариулт
6 сар 27, 2024 21:03
Reply to  Хахаха

Чиний буруу соелтой боловсролтой хүнлэг бай.

Холбоотой мэдээ

Back to top button