Монголын говиос шинэ үлэг гүрвэлийн олдвор илэрлээ

Монголд хийгдэж буй “RCA Legacy Camel Expedition” хэмээх судалгааны экспедицийн баг зургаадугаар сарын 21-ний өдөр үлэг гүрвэлийн олдвор олсон байна.
Энэ тухай судлаач Jordi Canal-Soler өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн ба тус олдвор нь Psittacosaurus төрлийн, цератопсын овгийн бараг бүтэн араг яс бөгөөд одоогоос 125–105 сая жилийн өмнө Монголд амьдарч байсан хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж.
Экспедицийн багийнхан одоогоор малтлагын ажлыг үргэлжлүүлж байгаа ба удахгүй Монголын Палеонтологийн Хүрээлэнд нарийвчилсан судалгаанд шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
“100 жилийн өмнө энэхүү газарт Рой Чапман Эндрюс үлэг гүрвэлийн мөрөөр аялж, судалж байсан. Бидний бааз яг тэр газарт байрлаж, түүний мөрөөр шинэ олдвор нээсэн нь их утга учиртай санагдаж байна” хэмээн Canal-Soler бичсэн байна.
Мөн баг олон сонирхолтой ясны үлдэгдэл илрүүлсэн бөгөөд цаашдын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэж тэд үзэж буйгаа илэрхийлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнээд үзүүлээд ашиг олооч дээ