Украин: Цэргүүд Покровск хотын бэхлэлтээ барьсаар байгаа
ОХУ-ын зэвсэгт хүчин Украины стратегийн өндөр ач холбогдол бүхий Покровск хотыг бүсэлсэн гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл Украины армийн дарга Александр Сырский өөрийн Facebook хуудас дээрээ “Бид Покровскийг барьж байна. Тус хотоос дайсны хүчнийг ангижруулах, шахаж гаргах цогц ажиллагаа үргэлжилж байгаа” гэжээ.
Донецк мужийг эзлэх хаалга гэгдэж буй Покровскийг ОХУ 2024 оны дунд үеэс хойш эзлэх гэж оролдож байгаа. ОХУ Донецк мужийг газар нутагтаа нэгтгэсэн гэж мэдэгддэг билээ. Дайн эхлэхээс өмнө Покровск 70 мянган хүн амтай байсан. Харин одоо тус хот балгаснуудаар дүүрч, нэг ч энгийн иргэн амьдардаггүй болжээ. Покровскийг эзлэн авах нь Москва 2024 оны эхээс хойш гаргасан хамгийн том ахиц болно. Тухайн үед ОХУ Авдеевка хотын эзлэн авч байсан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.