Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын цэргүүд “Mad Max” кино шиг Покровск хот руу нэвтэрчээ

Мягмар гарагт /2025.11.11/ цэргүүд нь Украины зүүн бүсэд оршдог Покровск, Купянск хотууд руу илүү гүнзгий нэвтэрсэн гэж ОХУ мэдэгджээ. Покровск хотод хийгдсэн нэгэн бичлэг интернэт дээр хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. Тус бичлэгт моцоцикл унасан, эвдэрхий машины дээвэр дээр зогссон цэргүүд Покровск руу орж байгаа нь харагджээ. Хүмүүс тус бичлэгийг яг л “Mad Max” киноны дүрүүд шиг харагдаж байна гэж ярьж байгаа юм.

ОХУ-ын хэвлэлүүд Покровскийг Донецк мужийг хяналтдаа авах хаалга гэж нэрлэж буй. Яагаад гэвэл тус хотыг эзэлснээр Донецк дахь Украины хяналтад байдаг хамгийн том хоёр суурин газар болох Краматорск, Славянск руу хүрэх суурь болох юм. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд ОХУ Покровскийг хяналтдаа авахаар хүчин чармайлт явуулсан. 2023 онд Бахмут хотыг эзэлсэн шиг шууд дайрах бус бага багаар урагшилж, бүсэх тактикийг ОХУ Покровск дээр баримталж байгаа юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Покровскийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг хүнд хэмээн тодорхойлсон. Мөн Украины зэвсэгт хүчний генерал Александр Сырский Запорожье мужийн зарим хэсэгт нөхцөл байдал мэдэгдэхүйц доройтсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хаха угаасаа мад макс арми болоод удаж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button