Нийгэм мэдээ
Наадмын соёл, урлагийн үйл ажиллагааны найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн үйл ажиллагааны найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдэн харуулсан дахин давтагдахгүй оновчтой утга санааг илэрхийлсэн агуулга бүхий нээлт, хаалтын ажиллагаа, жуулчдад зориулсан оройн тоглолт, үйл ажиллагаа, “Хүндэтгэлийн концерт”-ын зохиол найруулга, найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруулах юм.
Зохиолын агуулга, найруулга, төсвийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын 603 тоотод битүүмжлэлтэй хүлээн авах юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЛНУУДАА ЮУН НААДАМ БЭ? ӨВС УРГАМАЛ ТАТЧИХААД БАЙГАА ЮМ УУ?
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud