Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Сиверск хотыг хяналтдаа авсан хэмээснийг Украин үгүйсгэв

ОХУ-ын зэвсэгт хүчний командлагчид пүрэв гарагт /2025.12.11/ Ерөнхийлөгч Владимир Путинд Украины дайны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ. Командлагчид хэлэхдээ цэргүүд нь Украины зүүн бүсэд оршдог Сиверск хотыг хяналтдаа авсан гэсэн юм. Сиверск хот нь Украины хяналтад байгаа Донецкийн хоёр том хотын нэг болох Славянскийг эзлэх алхам болно гэж командлагчид хэлжээ. Путин “Дайсан бүтэлгүйтсэн. Харин та бүхэн төлөвлөсөн болон хийж буй бүх зүйлдээ амжилт олж байна. Баяр хүргэе” гэж командлагчдыг сайшаасан байна.

Харин Украины зэвсэгт хүчний зүүн командлал Facebook дээр нийтэл оруулахдаа “Славянскийн чиглэл дэх Сиверск хот Украины Зэвсэгт хүчний хяналтад хэвээр байна. Дайсан цаг уурын таагүй нөхцөл байдлыг ашиглан Сиверск рүү жижиг бүлгээр нэвтрэхийг оролдох болсон. Гэвч эдгээр бүлгүүдийн ихэнхийг ойртож ирэхэд устгаж байна” гэжээ. Мөн тус командлал Украины хүчин Покровск хот дахь бэхлэлтээ барьсаар байгаа хэмээсэн юм. ОХУ-ын командлагчид өнгөрсөн сард Путинд мэдэгдэхдээ тус хотыг эзэлсэн гэсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button