Нисэх онгоц анх удаа автомат жолоодлогоор газарджээ
Нисэх онгоц анх удаа автомат жолоодлогоор газардсан гэж “Garmin” компани мэдэгдэл хийсэн байна. АНУ-ын Колорадо мужийн Аспен хотоос хөөрсөн “Buffalo River Aviation” компанийн “Beechcraft Super King Air 200” загварын онгоцонд онгоц байдал тохиолдсон тул Денвер хотын ойролцоох онгоцны буудалд газарджээ. Тус онгоц автомат удирдлагын системээрээ газардсан юм. Энэ нь онгоц анх удаа автомат жолоодлогоор газардсан явдал гэж тус системийг үйлдвэрлэсэн “Garmin” компани мэдэгдсэн байна.
Тус компани мэдэгдэл хийхдээ “Онцгой нөхцөл байдал тулгамдсан тохиолдолд эхнээс нь дуустал автомат газардах системийг ашигласан анхны тохиолдол” гэжээ. .Автоматаар газардах тэрхүү системийг 1,700 гаруй онгоцонд суурилуулсан аж. “Buffalo River Aviation” компанийн гүйцэтгэх захирал Крис Таунсли “Онгоц хурдтай бөгөөд хянах боломжгүй байдлаар даралт алдсан” гэжээ. Уг хэрэг гарах үед онгоцонд зөвхөн хоёр нисгэгч л сууж явсан юм. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа уг хэргийг шалгаж байгаа аж.
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗХУ-н Буран сансрын хөлөг Экран зөөгч пуужингаар сансарт гараад буцаад нисэгчгүйгээр автомат жолоодлогоор буусан энэ явдал өдгөөгөөс 37 жилийн өмнө болжээ