УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын бүлгийн хуралд 52 гишүүн оролцон, 20 гаруй гишүүн асуулт асуухаар хүлээж байна

Өнөөдрийн чуулган ирц бүрдээгүйтэй холбоотойгоор хуралдаж чадаагүй. Улмаар яаралтайгаар МАН-ын бүлгийг хуралдуулах шийдвэр гарч, 14.00 цагт эхэлсэн. МАН-ын бүлгийн хуралд 52 гишүүн оролцож байна. Одоогоор 20 гишүүн асуулт асуухаар хүлээж байгаа юм .

Түүнчлэн бүлгийн хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөлөө хуралдуулахаар болжээ. АН-ын шаардлагын дагуу Н.Учрал УИХ-ын даргаас чөлөөлөгдөх үү, Г.Занданшатарын Засгийн газар огцрох уу. Ямартай ч эрх баригч нам улс төрийн шийдвэр гаргахгүй бол хаврын улс төр удтал гацаанд орохоор байгаа юм.

Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button