Улс төрийн мэдээ

Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг Жеффри Эпштэйнтэй холбоотой байсан асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ

Бэлгийн мөлжлөгийн гэмт хэргээр ял шийтгүүлж, шоронд байх хугацаандаа нас барсан Жэффри Эпштэйний файлуудыг АНУ-ын Конрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос нээлттэй болгосон.

Улмаар уг файлд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн байсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой зураг, файлууд мөн цацагдсан юм. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ асуулга тавьж, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасан хугацаанд хариулт ирүүлэхийг хүсжээ.

Уг асуулгад,

Жеффри Эпштэйн Монгол Улсын гадаад бодлого болон үндэсний язгуур эрх ашигтай холбоотой асуудлаар Монгол Улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хувь хүмүүс (тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Ц.Энхтүвшин зэрэг)-тэй албан болон албан бус холбоо тогтоож, зөвлөгөө өгч байсан эсэх;

Жеффри Эпштэйн Монгол Улстай холбоотой хийж байсан ажил, үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны яам зэрэг холбогдох төрийн байгууллага мэдээлэл авч байсан эсэх;

Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж, хүний наймаа, бэлгийн мөлжлөгт зуучилж байсан хууль бус үйл ажиллагаатай холбогдуулж шалгагдаж байсан Жеффри Эпштэйнтэй хувийн харилцаатай байсан гадаадын хэд хэдэн улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хувь хүмүүс албан тушаалаас огцорч, холбогдох журмын дагуу шалгагдаж байгаатай холбогдуулан Жеффри Эпштэйнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хувийн харилцаа тогтоож байсан нь Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн эсэх.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн жилийн чуулга уулзалтад оролцох үедээ 2013 болон 2014 онд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хот дахь Жеффри Эпштэйний гэрт уулзалт хийсэн байж болзошгүй талаар мэдээлэл гарсантай холбогдуулж энэхүү уулзалтын талаар болон уулзалтын мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд:
  • Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн нар Жеффри Эпштэйнтэй хийсэн уулзалт (Жеффри Эпштэйний гэрт татуулсан зургаар нотлогдсон гэх) тухайн үеийн албан ёсны айлчлалын хөтөлбөрт багтсан эсэх, холбогдох протоколын дагуу болсон эсэх, уулзалтын талаар Гадаад харилцааны яаманд мэдэгдсэн эсэх;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо Жеффри Эпштэйнтэй уулзаж байсан эсэх, Жеффри Эпштэйний холбож танилцуулсан хувь хүмүүстэй уулзалт хийж байсан эсэх;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зөвлөгөө өгөх зорилгоор байгуулагдсан Олон улсын зөвлөхүүдийн зөвлөл (International Advisory Board)-ийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, зардал, хийсэн ажлын үр дүн, бусад асуудлын талаар Гадаад харилцааны яам болон холбогдох бусад төрийн байгууллага мэдээлэлтэй байсан эсэх, холбогдох журмын дагуу гэрээ байгуулсан эсэх болон зөвлөх тус бүрд олгосон гэх 100,000 ам.долларын үйлчилгээний хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлсэн эсэх;
  • Жеффри Эпштэйн болон Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон зөвлөхүүд (тухайлбал Ларри Саммерс, Кэвин Рудд гэх мэт) Монгол Улсад ирж байсан эсэх;
  • Жеффри Эпштэйн болон Олон улсын зөвлөхүүдийн зөвлөл Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх томоохон төслүүд болох Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Оюутолгой зэрэг томоохон төслүүдтэй (тухайлбал Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, далд уурхайн санхүүжилтийн асуудал зэрэг) холбогдуулж зөвлөгөө өгч, Засгийн газрын болон төрийн холбогдох байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлж байсан эсэх.  
  • Монгол улсын стратегийн орд газар болон үүсмэл ордуудыг ашиглах тухай нэр бүхий байгууллагуудаас бэлдсэн танилцуулгад дурдагдсан төслүүд хэрэгжсэн эсэх, эдгээр төслүүдийн санхүүгийн харилцан хамаарлын тухай, хууль хяналтын байгууллагаар шалгагдан тогтоогдож байсан цаглабар зэрэг санхүүгийн дансны гүйлгээнүүд хамааралтай эсэх.
  • Жеффри Эпштэйн Монгол Улс болон Израил улс нарын хооронд аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулахад зуучилсан гэх асуудал Израилын Ерөнхий сайд асан Эхуд Барак (Ehud Barak) болон Жеффри Эпштэйн нарын захидал харилцаанд дурдагдсантай холбогдуулан тухайн хамтран ажиллах асуудал холбогдох хууль тогтоомжийн дагуу судлагдаж, зөвшөөрөл авсан эсэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд:  
  • Израил улсын Ерөнхий сайд асан Эхуд Барак Монгол Улсад ирж байсан эсэх талаар мэдээлэл гарч буйтай холбогдуулан хэзээ, хэдэн удаа ирсэн талаарх мэдээлэл;
  • Израил улсын Ерөнхий сайд асан Эхуд Барак Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшинд гар буу бэлэглэж байсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан гар бууг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл зохих журмын дагуу олгогдож, холбогдох бүртгэлийг хийлгэсэн эсэх талаарх мэдээлэл;
  • Монгол Улс болон Израил улс нарын хооронд аюулгүй байдлын асуудлаар байгуулсан хамтын ажиллагааны гэрээний агуулга, холбогдох мэдээлэл.
  • Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Оюутолгой ХХК, Эрдэнэс Оюу Толгой ХХК зэрэг компаниуд Арианэ Дэ Ротшильдын хамаарал бүхий банк, хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллаж байсан, зөвлөх үйлчилгээ авч байсан болон төлбөр төлсөн эсэх” зэрэг нийт долоон хэсэг бүхий асуулга хүргүүлсэн байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ulstor gedeg uneheer bohir toglolt yum aa yaj ch bodson sonin l sanagdaj bn

ЗОЧИН
ЗОЧИН

Л. Оюун эрдэнийн ээлжит ЖҮЖИГ. Магадгүй харбины гэрээг шалгах ажил хийгдэх бий гэж бусдын анхаарлыг өөр зүгт хандуулах ЯВЦгүй арга гэж харагдаж байна. Угаасаа арга барил нь тийм юм. Ингэж ярьлаа гээд Л. Оюун эрдэнэ түүний троллуудын нэр хүнд өсөх нь ЮУ л болдоо . Ерөнхий сайд байхдаа 15 ТВ ; сэтгүүлч нарыг хөлсөлж татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй цацаж л байсан . Сайд байхаасаа эхлээд оролцох оролцохгүй юм юманд оролцоод худлаа ярьсаар байгаад буусан хүн дээ.

ЗОЧИН
ЗОЧИН

Л. ОЮУН-ЭРДЭНИЙН ЯВЦГҮЙ ЗАВААН УЛС ТӨР ЕРӨНХИЙ САЙД БАЙХАА ЭХЛЭЭД ОДОО ХҮРТЭЛ ЯВЖ БАЙНА ДАА. ХАРБИНЫ ГЭРЭЭ ШАЛГАХ АЖЛЫГ СААРМАГЖУУЛАХ ӨӨР ЗҮГТ ХАНДУУЛАХ ГЭСЭН САНАА БАЙНАА. ХАРБИНЫ ГЭРЭЭГ ШАЛГАВАЛ 16 ЖИЛД 10 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ ГЭРЭЭ ( МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТАГ болон БАЯЛАГАА ХАХУУЛИАР ЗАРСАН ) ХЭРЭГ ИЛРЭХ ГЭЭД ХАА ХАМААГҮЙ САВЛАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. УГААСАА ЗАН ТӨРХ НЬ ТИЙМ ХҮН.

Сүхбаатар
Сүхбаатар

Манай экс ЕС Оюук-д Элбэгдоржийг ухахаас өөр ажил байхгүй өөр зүйлсийг толгой тархи нь сэтгэдэггүй юм байнаа.

Зочин
Зочин

Танай Эбигийн бузар дуусахгүй болохоор ярихаас арга алга даа

Зочин
Зочин

Элбэгдорж Жеффри Эпштэйнтэй хамт зоог барихдаа хүүхдийн мах идэж үзсэн гэж ярьсан бичлэг бий.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
Reply to  Зочин

энэ ч.бүр хэтэрч байна!ЭБИ.бузар.хог.болж.байх шиг!!!
Америк Ж.Эпштейнээ ялласан шүү???
Эби-г ялла!Гэрч шоронд.үхжээ!!!

Дэл
Дэл

Энэ нөхөр өөрөө Женко ахаасаа асуух хэрэгтэй

Зочин
Зочин

Ийм том асуудал гарчихаад үнэн худлыг нь тодруулахгүй өнгөрвөл бүр л итгэл алдарна шүү

Зочин
Зочин

ene bol zugeer neg zurag bish baih bodit hariltsaa bsan eseh ni chuhal

Зочин
Зочин

ene asuudal deer tur zasag mash il tod baih heregtei shuu

Зочин
Зочин

humuus ch bas shuud itgeed bh bish bodoj tungaaj handah heregtei

Зочин
Зочин

ene asuudal deer medeelliig nuuh gej oroldvol bur dor bolno shuu

Зочин
Зочин

Уул уурхайн орд газруудынхаа хэмжээ дамжааг хүртэл Голомтоос явуулж байсан айхтар ноцтой юмнууд гарч ирж байна лээ дээ

Зочин
Зочин

Шилэн Цогоо баримтуудыг нь АНУ-н Хууль зүйн яамны сайтаас ухаж тавьж байгаа нь бас л ноцтой ноцтой юм л харагдана. Бүхэл бүтэн улс байна даа, тагнуул мэт нь шалгахгүй л юм байх даа

Ажиглагч
Ажиглагч

Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн атлаа долоон асуулга дотор чинь Х.Баттулгын нэр яагаад алга бн. Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгатай хамсагч биш харин түүнтэй тэмцэгч гэж гөлөг төөрүүлж буй заль нь санаатай юм байх даа чааваас.

Зочин
Зочин

Oh shit! Эбэ чинь АНУ-д байгаа бил үү? Яаана даа хөөрхий? Нүүр хийх газаргүй болж байгаа байх даа.

Зочин
Зочин

Элбэгдорж одоо бүүр нэг өөртөө итгэлтэй ярих юм аа .Ингэж байгаад ард түмэн гэнэт 90 оных шиг дэмжинэ гэж хоосон мөрөөдөөд байгаа хүн дээ

Зочин
Зочин

Женко ерөнхийлөгчийн сонгуульд оролцох явцдаа Жэффри Эпштэйнтэй холбогдож байсан мэдээлэл цацагдсан. Энэ талаар бас нэмж асууж байна.

Зочин
Зочин

ene bol zugeer neg tsuural bish bh shig sanagdlaa uneheer shalgah heregtei

Зочин
Зочин

Манай улстөрчид гадны иймэрхүү хүмүүстэй яаж холбогддог юм бол гайхмаар юм

Зочин
Зочин

yagaad dandaa iim duuliantai humuustei ner holbogdood bdgiin be oilgohgui yum

Зочин
Зочин

Хэрвээ үнэн бол маш ноцтой асуудал шүү, зүгээр өнгөрөөж болохгүй

Зочин
Зочин

Ямар ч байсан албан ёсны тайлбар өгөх хэрэгтэй, чимээгүй байж болохгүй

Зочин
Зочин

Зураг гарсан л бол тодорхой тайлбар хийх ёстой, ард түмэн мэдэх эрхтэй

Зочин
Зочин

Дандаа иймэрхүү дуулиан гардаг нь улс төрд итгэх итгэлийг бүр мөсөн алга хийж байна

Зочин
Зочин

Хэрвээ холбоотой байсан нь тогтоогдвол хариуцлага заавал ярих ёстой

Зочин
Зочин

Жээнко гэж бузар хар мөртэй язгуурын хулгайч байнаа

Холбоотой мэдээ

Back to top button