НИЙГЭМНийгэм мэдээ

Байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлагын нээлт боллоо

“Байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлага”-ын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол орны байгаль хамгааллын салбарын тэргүүн эгнээнд ажилладаг хүмүүс бол байгаль хамгаалагчид бөгөөд тэд экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдал, ой, усны нөөц, зэрлэг амьтан, ургамал болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал, зохистой ашиглалтыг хангах чухал үүрэгтэйг онцоллоо.

Мөн энэхүү гарын авлагыг санаачлан боловсруулсан зохиогч Т.Цэрэн, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Ханнс Зайделийн Сан, гарын авлагын боловсруулалт, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан Байгаль орчны иргэний зөвлөл болон Монголын Байгаль Хамгаалагчдын Холбооны төлөөлөл гарын авлагын ач холбогдол, агуулгын талаар мэдээлэл өгч, цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэн, өргөжүүлж ажиллахаа мэдэгдлээ.

Тус гарын авлага нь байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажилд шаардлагатай мэдлэг, ур чадвар, аюулгүй ажиллагаа, хууль эрх зүйн ойлголтыг сайжруулахад чиглэсэн бөгөөд идэвхтэн байгаль хамгаалагчдад зориулсан тусгай бүлгийг багтааснаараа онцлог юм. Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр уг гарын авлага нь зөвхөн мэдээллийн эх сурвалж бус, байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажилд түшиг болох чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Enkhbold
Enkhbold

Цаг үеэ олсон маш чухал бүтээл болжээ. Байгаль хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчдад ажил үүргээ алдаа багатай, чанартай сайн гүйцэтгэхэд нь цэгцтэй, ойлгомжтой, чиглэлийн зөвлөгөө бүхий гарын авлага чухал дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Цаашдын бүтээл туурвилд нь амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button