УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын генсекээ тодруулах ҮБХ-ны хуралдаан 10:00 цагт эхэлнэ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагаас Төрийн ордонд эхэлнэ. Энэхүү хуралдаанаар хүлээлт үүсгээд буй намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд дарга нарын томилгоог хийх юм. Хурлын товоо 09:00 гэж тараасан ч ирцийн улмаас эхлэх цагаа нэг цагаар хойшлуулжээ.

С.Баярцогтыг ЕНБД-аар жинхлэх асуудлыг оруулж ирэх үү эсвэл өөр хүн нэр дэвшүүлэн хэлэлцэх үү гэдэг нь одоогоор тодорхой байна. Учир нь, намын ахмад болон залуу гишүүдийн төлөөлөл С.Баярцогтыг томилохыг эсэргүүцэн шаардлага хүргүүлээд буй. Хоёрт, ХЕХ-ноос УТЗ байгуулсан тогтоолыг хүчингүй болгосноор уг томилгоо хүчингүй болсон гэх мэдээлэл гарсан.

Өмнөх ҮБХ-ны хуралдаанаар намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс Д.Амарбаясгалан, П.Батпүрэв нарын нэрийг дэвшүүлсэн ч олонх дэмжээгүй билээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд УТЗ хуралдаж С.Баярцогтыг ЕНБД-үүрэг гүйцэтгэгчээр сарын хугацаатай сонгосон Улмаар ҮБХ-ны хурал дээр жинхлэх санал оруулж ирэн хэлэлцэхээр яригдаж байв.

Бид үйл явдлын талаар эргэн мэдээлэх болно.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүйтэн царайт насаараа хоригдох ялыг давуулан биелүүлсэн хулгайч,ингэж л гачаалдахгүй бол чоронгийн хулгар болж банди болышт.Хэрвээ АН гөлөгнүүд та нар энэ хужаагаар гал тогоогоо бариулах юм бол 2027 2028 онд Баярцогтдоо боовдуулна.Ийм л зорилгоор энэ гөлөг наад руу чинь чичрээд дайраад байна шүү сонголт та нарт байгаа Тунгалаг тамир кинон дээр хөсрий лам нар нэг муу өвгөнийг яаж намд шургуулж дотроос нь дарь булууллаа энэ л болно шүү.

Холбоотой мэдээ

Back to top button