НИЙГЭМНийгэм мэдээ

Монголд ховорхон ажиглагддаг толбот хүүрзгэнэ гэж ямар шувуу вэ

Шувуу ажиглах уралдаан Монгол Улсад анх удаа Өмнөговь аймагт явагджээ. Тус тэмцээнээр Монголд ховор ажиглагддаг толбот хүүрзгэнэ шувуу бүртгэгдсэн байна. Тэгвэл толбот хүүрзгэнэ шувууны талаар мэдээлэл хүргэе.

Spilopelia chinesis буюу толбот хүүрзгэнэ нь Энэтхэгийн хойг болон Зүүн, Зүүн Өмнөд Азийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд элбэг байдаг шувуу юм. Ил задгай ой, талбай болон цэцэрлэгт амьдардаг байна. Хэдийгээр толбот хүүрзгэнэ дээр бүс нутгуудад түгээмэл байдаг ч Монголд ховор ажиглагддаг юм.

Толбот хүүрзгэнийн бие нь ерөнхийдөө бор өнгөтэй, цээж хэсэг ягаан туяатай байдаг. Хүзүүнийхээ ар талд цагаан цэгүүд бүхий өвөрмөц хар толботой. Өдний өнгө нь ямар бүс нутагт суурьшдагаасаа хамаарч бага зэрэг ялгаатай. Баруун зүгийн шувуудын далавчны өд нь гол хэсгээрээ бараан өнгөтэй байдаг бол зүүн зүгийн шувуудад тийм өнгө байдаггүй.

Энэ шувуу ихэвчлэн нүүдэллэдэггүй. Гэхдээ зарим сүрэг өвлийн улиралд уулархаг газраас нам дор газар руу шилжин суудаг байна.

Эх сурвалж: eBird, Cornell Lab

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ятуу,Ногтруу нтр тэй л төстэй юм бна.

Ариунаа
Ариунаа
Reply to  Зочин

Зэрлэг тагтаа

Онч
Онч

Ямар хөөрхөн шувуу вэ ?

Зочин
Зочин

Shal hudla yum bitgii bichee, yaadag shuvuu yagaad hovor geh met um sudlaad bicheechde

Холбоотой мэдээ

Back to top button