УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын зөвлөх байсан Б.Анар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Анарыг томилжээ. 

Б.Анар нь Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын дарга байхад Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр нь томилогдон ажиллаж байсан юм. Тэрбээр Сангийн яаманд худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, төсвийн бодлогын мэргэжилтэн, Санхүүгийн бодлогын газрын хэлтсийн даргаар ажиллан төсөв, санхүүгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан. Мөн 2025 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Эдийн засаг, хөгжлийн яаманд Хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргаар ажиллаж байсан юм.

Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-тээ

  • Өөрийн орлого: 95 сая
  • Гэр бүлийн орлого: 107 сая
  • Нийтийн орон сууц 3, хашаа байшин 1, Үйлчилгээний зориулалттай барилга 1, авто зогсоол 2 - 769 сая
  • Mercedes Benz, ML350- 1 , Land Criuser 300- 1 - 315 сая
  • Газар: 50 сая
  • Хадгаламж: 87 сая
  • Бэлэн мөнгө: 45 сая
  • Зээл: 356 сая

Ташрамд дурдахад, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат өөрийн хүсэлтээр оны өмнө үүрэгт ажлаа өгснөөс хойш Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилоогүй байсан юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

darga bolohgui bol uhchih geed bdiin baihda

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button