УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн хуулийн ажлын хэсгийн албан бус ахлагч Ж.Батжаргал

Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлснээс хойш сар орчмын хугацаа өнгөрч байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд УИХ-аар хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлэг өрнөж, гишүүдийн олонх нь үзүл баримтлалын хувьд дэмжсэн байдаг.

Энэ хугацаанд МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал л ажлын хэсгийн албан бус ахлагч мэтээр процессын тайлбар өгөхөөс бусдаар өөр хүн ам нээсэнгүй гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Угтаа бол ТББХ уг асуудлыг хариуцаж, тайлбарлаж, "хөөцөлдөх" ёстой ч нам жим.

Ж.Батжаргал "Ажлын хэсэг байгуулах асуудал гацаанд ороогүй. УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн авч явна" гэж -мэдэрхийрч байсан. Тэгвэл өчигдөр "Нэгтгэн хэлэлцэх эсэхийг парламентын бүрэн эрхийн хүрээнд шийднэ. УИХ-ын тамгын газраас боловсруулж буй хуулийн төсөл өргөн баригдсаны араас үйл явц өрнөнө" гэх тайлбар өгөв.

Түүний хувьд парламентын дархлаанд сөргөөр нөлөөлж мэдэх уг хуулийн төслийг дэмжиж ивсээр чуулган руу илгээсэн. Тиймдээ ч ажлын хэсгийн бүрэлдэхүүн болоод хуулийн төслийн явцад "санаа тавьж" байгаа хүний нэг яалт ч үгүй мөн.

"Ажлын хэсэг байгуулах түвшинд нэгтэн авч явна" гэх шалтгаанаар хүлээгдэж буй хуулийн төслүүдийг танилцуулъя.

Нэг. Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хуулийн төсөл зургаан зүйлтэй. Гол агуулга бүхий заалт:

  • Жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа УИХ-ын даргад мэдүүлсэн тохиолдолд
  • Иргэний гомдлыг үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан гишүүдийн олонхын саналаар дэмжсэн тохиолдолд эгүүлэн татахаар тусгаад буй.

Хоёр. Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын дарга нам бус байх агуулга бүхий хуулийн төсөл

Хуулийн төслийн албан нэршил нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн . Хууль санаачлагчид олон намын төлөөлөл бүхий парламентын дарга аль нэг намд харъяалагддаг байх нь зохимжгүй гэж үзэж буй. Өнгөрсөн сарын 10-нд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэнээр байнгын хороонд шилжүүлээд буй. Өөрөөр хэлбэл, мөн л Ажлын хэсэг байгуулагдах шатанд "гацсан".

Гурав. УИХ-ын тамгын газраас боловсруулж буй хуулийн төсөл

УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль зэрэг гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Тамгын газраас боловсруулж дуусжээ. Энэ долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байгаа юм. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэний дараа ажлын хэсгийг хамтатган байгуулах эсэх асуудал яригдах гэнэ.

Дөрөв. ИЗЗН-ын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ахин нэгээр нэмэгдлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Агуулга нь Ерөнхийлөгчийн хуультай давхцаж буй, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах өөр нэг өнцгийг тусгажээ.

Ж.Батжаргалын хэлсэнчилэн нэг л хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд учраас ажлын хэсгийн хамтатган байгуулах эсэхийг харзнана гэвэл хараахан өргөн баригдаагүй болон шинээр өргөн баригдсан хуулийн төслүүдийг хүлээвэл тодорхойгүй байдал үүсэх шинжтэй.

Нөгөө талд ажлын хэсэг байгуулах асуудлыг санаатайгаар удаашруулж, хамаарал бүхий хуулийн төслүүдийг бөөгнүүлж байгаад шуурхайлан "машиндах" технологи яваад байна уу гэдэг хардлага ч үүсэж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МОНГОЛ УЛС СОЦИАЛИЗМЫН МАТЕРИАЛ ТЕХНИКИЙН БААЗЫГ БАЙГУУЛЖ ГЭРЭЛТ КОММУНИЗМ ГЭЖ ХЭН Ч ОЙЛГОХГҮЙ ОРГИЛ РУУ ҮХЭНГЭЭ АЛДАН ЗҮТГЭЖ БАЙХ ҮЕД СУМ НЭГДЛИЙН АДУУЧИН ХОНЬЧИН ХУЦЧИН УХНАЧИН ГАРУУД НЭГ ИЙМЭРХҮҮ ЖИНХЭНЭ МОНГОЛ ТӨРХТЭЙ АГАА НАР БАЙДАГ БАЙЛАА ОДОО ИЙМ ГОЁ МОНГОЛ ЭР ХҮН ШИГ ЦАРАЙТАЙ ХҮМҮҮН ХОВОРДСОН ЮМ ШҮҮ.АДУУЧИН ЦАРАЙТАЙ ГОЁ АХ ШҮҮ ТАМИНЬ УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ ТҮМ БУМ НАСАЛТУГАЙ

Зочин
Зочин

Энэ нөхөр харваас мангар

Зочин
Зочин

Батжаргал гэж Төв аймгийн оркоос юу гарна гэж? Бүлгийн дарга ч гэх шиг, чааваас !

Зочин
Зочин

ZUB UG HUULIIG YARALTAI BATALJ OYUERDENE NAYAMKA AMARBAYASGALAN NARIIG GAR HUL DOLOOGCH NARTAI N HAMTAD N SHOROND HIIH ESTOI

Холбоотой мэдээ

Back to top button