Улаанчулуутын хогийн цэгт гарсан галыг бүрэн унтраажээ
Улаан чулуутын хогийн цэгт өчигдөр өдөр гал гарч улмаар салхи гарсны улмаас галын тархалт нэмэгджээ. Дулааны улиралд Улаан чулуутын хогийн цэг шатсанаар ойр орчмын айлууд утаажилтад өртөж хүндрэл учруулдаг байна. Иймд иргэдийн зүгээс “Улаанбаатар хотын төвлөрсөн Улаан чулуутын хогийн цэгийг хааж өгөхийг хүсэж буй. Тус хогийн цэгийг 2027 онд хаах тухай 2024 онд Засгийн газрын хуралдаанаар ярьж байсан юм.
Улаанчулуутын төвлөрсөн хогийн цэгийг нийслэлчүүд 1975 оноос хойш ашиглаж эхэлжээ. Нийтдээ 19 га орчим талбайд 50 сая.тн хог хаягдал хаясан аж. Нийслэлийн хэмжээнд 1.3 сая тонн хогийг Улаанбаатар хотын томоохон гурван цэгт булж, эцсийн устгал хийдэг аж. Цаашдаа төвлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажлыг үе шаттай хийх бөгөөд ирэх жилүүдэд Цагаан даваа, Нарангийн энгэр дэх төвлөрсөн хогийн цэгүүдийг бүрэн хаахаар төлөвлөжээ.
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШАТВААС ШАТАЖ Л БАЙГ