НийгмийнНийгэм мэдээ

ХАА-н салбарт хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрийн хаана нь мах "хэрчигдэж" орхив

Сүүлийн үед махны үнэ улстөрчдийн амны уншлага боллоо. Гэхдээ энэ нь бодлого шийдэл яриад байгаа хэрэг биш. Бүгд махны үнэ мэддэг, иргэдийн аж амьдралыг ойлгодог хүн болж харагдах гэсэн попрол. Яг үнэндээ ард түмэн тэднийг ийн камерын өмнө цэц булаалдахыг анзаарах ч сөхөөгүй өр зээлээ дарахаар мачийж буй.

Дөрөвдүгээр сарын байдлаар инфляц 10.1 хувь болж хоёр орон тоонд хүрлээ. Тэр дундаа хүнсний инфляц 14.1 хувьд хүрэн гаарч байна. ҮСХ-ны мэдээлснээр тавдугаар сарын 11-ний байдлаар үхрийн цул мах нэг килограмм нь 35,848 төгрөг, хонины мах ястай нь 26 болжээ.


Хаваржин махны үнийн өсөлтийг ярьсан ч харж суусаар алдав. Асуудал нь гагц үнэд байгаа юм биш олдоц, хүрэлцээ урьд хожид байгаагүйгээр муудсан. Зах худалдааны төвд махны худалдаа эрхлэгчдэд бөөндөж аваад, жижиглэнгээр зарах ч мах олдохгүй. Нийслэлээс хариуцдаг нөөцийн махны хангалт хаанаа ч хүрэхгүй, ирсэн өдрөө бужигнаад дуусаж байгааг захын нэг цэг дээр очоод харж болно.

Ерөөс махны үнийг мэддэг ч хүнгүй, хариуцдаг газар ч үгүй боллоо. НЗДТГ, Монополийн эсрэг газар, ХХААХҮЯ үнэ ч манах, нөөц нь танайх гэж хэсэгчилж, дундаа түлхэлцсээр өнөөгийн нөхцөл үүссэн гэхэд хилсдэхгүй.

Мах бол монголчуудын голлох хэрэглээ, улс орны стратегийн хүнс. Тиймээс салбарын яамнаас бодлогыг зангидаж явах ёстой. ХХААХҮЯ-нд Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэж бий. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газар тус яаманд харъяалагддаг. Малын бэлчээрээс эхлээд, экспорт хүртэл өргөн бодлогоор ажиллах боломж байна гэсэн үг.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан хэвлэлийн хурлын үеэр " Тавдугаар сарын 11-ний байдлаар Монгол Улсаас 2,100 тонн мах экспортод гарсан.Тодруулбал, 870 тонн нь адууны мах, 1,100 орчим тонн нь намар дулааны аргаар боловсруулсан мах байна. Хаврын махны үнийн өсөлтөд экспорт нөлөөлж байна гэж хэлэх хэцүү. Төв суурин газрын тухайд орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ махны асуудал, хэрэгцээнд анхаарах ёстой. Долоо хоногийн өмнө авсан мэдээллээр нийслэлд 1,600 орчим тонн мах нөөцийн агуулахаас түгээгдэж байгаа. Худалдаалах цэгийн тоог өнгөрсөн сараас 380-аас 630 болгож нэмсэн" гэсэн юм.

Түүний ярианаас махны үнийг задгай орхиж байгаа нь уншигдаж байна. Энэ хаврыг барлаа ирэх олон хаврыг яах билээ гэдэг асуудал үүсэж байна. Бодлогыг яам бол асуудал, бэрхшээл тоочдог газар биш. Судалж шинжилдэг, урт хугацаагаар төлөвлөдөг байх ёстой.

"Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Атар-IV", Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх гээд хамгийн олон төсөл хөтөлбөр хэрэгждэг, Төрийн тэргүүний зүгээс бодлогоор дэмждэг энэ том салбарын хаяа хатавчинд ч болов махны тухай бодлого суулгах сан.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мах бол тансаг хэрэглээ биш шүү дээ үндсэн хүнс

Зочин
Зочин

Махны үнэ өсөхөөр бүх хоолны үнэ дагаад өсөөд байна

Зочин
Зочин

Төрөөс хэрэгжүүлдэг олон төсөл бодит амьдралд нөлөө үзүүлэхгүй юм

Зочин
Зочин

Малын орон гээд ярьдаг мөртлөө мах нь хамгийн үнэтэй болчих юм

Зочин
Зочин

Hudaldaanii tuv deer очихоор une ni odor bur uur bolчихсон bdag

Зочин
Зочин

Mahnii une usuhuur hamgiin ih hund tusdag ni jiriin ail urh

Зочин
Зочин

Нөөцийн мах нь хэдхэн цагийн дотор дуусдаг нь үнэн шүү

Зочин
Зочин

Энэ мангарыг Сайд болох сургаар л махны үнэ нэмэгд сэн, энэ их муу ёрын хүн юмаа !

Зочин
Зочин

Mahnii une uneheer hetsuu bolloo zarim ail mah avah gej tootsoolj bn

Зочин
Зочин

Хавар болгон л ийм асуудал ярьдаг хэрнээ шийдэл огт харагдахгүй байна

Зочин
Зочин

Export ni nuluugui gej helehed hetsuu l sonsogdoj bn

Зочин
Зочин

Yam ni bie bienruugee chihdegee bolihood neg gazar hariutsah heregtei

Зочин
Зочин

Huduu m#l ih bna geed bdag hotod bol oldots mash muu bn

Зочин
Зочин

Mah zarдаг humuus hurtel avah mah oldohgui bn gej yarij bna lee

Зочин
Зочин

Үнэ барих бодлого алга, зохицуулалт ч алга

Зочин
Зочин

Хамгийн сайхан шинэ махаа хятадад өгөх нь тэнэг бишү. Ёрөнхиылөгч нь хүн далайг хажууд бна гээд байсан , хүн далайдаа хамаг чанартай гол бүтээгдэхүүнээ олноор нь ашиг хонжоо мөншө харж хавтгайруулан зарах нь иргэдэд халгаатай бодлого бна. Гол нэрийн өөрийн орны чанартай бүтээгдэхүүнд хамгаалалт хэрэгтэй. Хятадууд өөрсдөө орж ирж бэлтгээд авдагч гэдэг. Энэ улс төрийн бодлого гадныханыг хангахад чиглээд бна. Дотоодын хувийн хэвшилээрээ тодорхой тооны мах бэлтгүүлж экспортод гаргах шаардлагатай бна

Иргэн
Иргэн

Төр засаг тодорхой шийдвэр , арга хэмжээ авахгүй урсгалаар нь орхиж экспортод эргэлтэж стартегийн гол бүтээгдэхүүн болсон махны асуудлыг бодлого төлөвлөлт алсын хараа хяналтгүй хаяж ард түмнээ улны болгож байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ????? Хүлээх үүрэг хариуцлага ухамсар ухаан гэж байна уу?????

Зоч
Зоч

Малчидааа өшөө илүүү харж үзэх хэрэгтэйшдэээ монгол махаа үнэтэй болгож малчидааа дэмжээч гэх лалрууд одооо юму боддог бол сонгууль төххөөөрл бүгдл малчдадааа хөнгөлтэй зэээл тэтгэвэр тэтгэмж хүүхдииин сургуулииин төлбөр гэээл хайр уралдаж зарлдаг дараань хаядаг

Зочин
Зочин

Бодлогогүй хоноцын сэтгэлээр авилгалд идэгдсэний гай инфляцид махны үнэ онцгой нөлөө үзүүлж бна экспортын олсон гэх валют нь үүний нөлөөгөөр үнэгүйднэ орлогыг нь хэдхэн хүн гадны гар хөл бологчид төрийнхөн хүртсэн ардуудад өр болж үлдэж бна

Зочин
Зочин

30 жил элдэв төсөл хөтөлбөр, хөнгөлттэй зээл, сангуудаар ХАА салбарыг тордлоо. Хулгайч нар нь, эрх мэдэлтнүүд нь авч ашигласаар энэ салбар нь хөгждөггүй, хэвэндээ жил болгон л баахан хөрөнгө үр ашиггүя үрэх юм

Иргэн
Иргэн

Мах ба гурилын үнийг буулгаж болно. Ер нь бол мах гурилын ченжүүдийн хамаарал бүхий хүмүүс бодлого тодорхойлоод ирэхээр ийм болдог. Яах вэ. Мах ба гурилын гаднаас оруулж ирэхийг хязгаарлахгүй болгох. Яагаад бид орлого багатай мөртлөө өндөр үнээр ченжүүдэд шулуудаад ёстой гэж.

Зочинолдо
Зочинолдо

малчид аа бодолгүй яахав гэхдээ малчдаас бусад нь энэ улсын иргэн биш үү ! аятайхан амьдрах эрхгүй юү.хот суурингийн баялаг бүтээгч татвар төлөгч иргэд ядуу амьдараха нь эргээд хүзүүн дээр суугч та нарыг болон малчид аа хамт татан унагах болно гэж наад тэнэг толгой чинь ойлгохгүй л дээ..бүгд хоорондоо шүтэн барилдлагатай уялдаатай шүү.

Зочин
Зочин

Махны экспорт хиидэг эрхээ хятадуудаас хурааж авах хэрэгтэй байна даа.

Зочин
Зочин

хятадуудад буян болж, монголын ард иргэдийг хүнсний хямралд оруулах бодлого явуулж байгаа эрх баригчдын махны бизнес амжилттай болж бна

Холбоотой мэдээ

Back to top button