НИЙГЭМНийгэм мэдээ

“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхлэж байна

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч "Эхийн алдар" одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ.Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулна.

Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" I зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" II зэргийн одонгоор шагнадаг. Энэ жил улсын хэмжээнд 12,306 ээж "Алдарт эх"ийн I, II зэргийн одонгоор энгэрээ мялаана.

Өнгөрөгч 2025 онд Монгол Улсын хэмжээнд “Алдарт эх”-ийн одонг улсын хэмжээнд 14,480 ээж хүртэж байсан байна. Тухайн жилд алдарт эхчүүдийн олонх нь 34-39 насныхан байсан байна. “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button