"Харшил үүсгэж буй" гэх буузан тоглоом өнгөрсөн сард 9,328 ширхэг импортлогджээ

Стресс тайлах зориулалтай "Буузан тоглоом” болон “цэлцгэнүүр тоглоом”-оор хүүхдүүд тоглосноор нүүр, ам хавдах, биеэр улайж туурах, гөвдрүү үүсэх зэрэг харшлын шинж тэмдэг илрэх болсон. БНХАУ-д хийгдсэн судалгаагаар тус тоглоомд агуулагдах борын хүчлийн хэмжээ нь хэвийн түвшнээс хэтэрсэн болохыг тогтоосон байна.
Дээрх тоглоом нь Монголын гаалиар хэзээ, хэдэн ширхэг орж ирсэн болон ямар шалгуураар нэвтрүүлсэн талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад "Барааны ангиллын 9503.00.00 БТКУС /барааг тодорхойлох, кодлон уялдуулах систем/ кодод хамаарах хүүхдийн тоглоомыг импортлох үед Гаалийн тухай хуулийн 269 дүгээр зүйлийн 2691.1.11, Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, MNS ISO 8124-3:2011 стандарт зэрэг баримт бичгийн хүрээнд дараах гаалийн хяналтыг тавьж байна. Үүнд:
- Бичиг баримтын хяналт:
- Эрүүл ахуй/Эрүүл мэндийн гэрчилгээ
- Шинжилгээний дүн
- Биет үзлэгээр бичиг баримт болон барааны нийцэл
- Шаардлагатай тохиолдолд хими, нян судлал, хүнд металл, цацрагийн лабораторийн шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтүүдийг тодорхойлуулна.
Улсын хэмжээнд 9503.00.00 БТКУС /барааг тодорхойлох, кодлон уялдуулах систем/ кодод хамаарах стресс тайлах төрлийн тоглоомыг хоёр ААН албан ёсоор гаальд мэдүүлэн импортолж байгаа. Энэ оны эхний 5-р сард 13593 ам.долларын үнийн дүн бүхий 9,328 ширхэг гараар баздаг стресс тайлах төрлийн тоглоом импортоор оруулж ирсэн байна" гэлээ.
Тус тоглоомоор тоглож харшилсан хүүхдүүд эмнэлгийн байгууллагад хандах нь ихэсжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хоёр хоногт зургаан тохиолдол бүртгэгджээ. Иймд тус тоглоомоор тоглож дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдийн тоглоом аюулгүй байх ёстой шүү дээ
Импортын хяналтаа илүү чангаруулах хэрэгтэй байна
Хэдэн хүүхэд харшилсны дараа арга хэмжээ авах юм бол
Эцэг эхчүүд ийм тоглоом авахдаа анхаарах хэрэгтэй
Шалгалтаар ордог юм бол яагаад ийм асуудал гарчихав аа
Хямдхан бараа гээд хүүхдийн эрүүл мэндээр тоглож болохгүй
Зарж байгаа газруудыг нь шалгах хэрэгтэй
Миний хүүхэд ч бас ийм тоглоом сонирхоод байсан
Ene togloomiig hudaldaj avah gej baisan azaar avsanui
Huuhdiin togloom deer iluu sain hyanalt tavih heregtei
Harshil ugdug ni togtoogdson bol zahi zeeles tatah heregtei
Yamar delguuruuded zardagig ni todorhoi zarlaachee
Huuhduud sonirhood amandaa hiih ch ersdeltei
Importlogch kompaniud hariutslaga huleeh yostoi
Eruul mendiin gerchilgee ni unen zuv baisan uu
9330 orchim shirheg orj irsen gedeg ih too baina