Эрдэнэт медикал эмнэлгийг "завшсан" Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг гэм буруутайд тооцов

Өнөөдөр Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс Ц.Даваацэрэнг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө орлогоо ёсных болохыг тайлбарлаж чадаагүй, хууль бусаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоноо танилцуулав.
Мөн тус шүүх хурлаар иргэний хариуцагч "Ачит Ихт" ХХК-иас 110.5 тэрбум төгрөгийг гаргуулж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэжээ. Шүүх хурлыг ирэх лхагва гараг буюу зургаадугаар сарын 10-ны 14:00 цагаас үргэлжлүүлэн явуулахаар тогтлоо.
Эргэн сануулахад, Эргэн сануулахад, Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа "Эрдэнэт медикал” төрийн өмчит, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлсэн байдаг. Улмаар “Ачит ихт” компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан гэж үздэг.
Тодруулбал, тус эмнэлгийг 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан. Тус эмнэлгийг ЭМЯ-ны харъяанд шилжүүлж, Хавдар судлалын үндэсний төвийн харъяа Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгохоор төлөвлөж байсан ч но нь илэрсэн байдаг.
Түүнчлэн үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.
Холбоотой агуулгыг дараах линкээс уншина уу:
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зураг солиорой.