УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Я.Энхчулуун, Ц.Даваацэрэн нарын будилуулсан "Эрдэнэт медикал"-ийг ЗГ хавдрын эмнэлэг болгоно

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт зохион байгуулагдах үеэр "Эрдэнэт медикал" эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгоно гэж зарлалаа.

Эрүүл мэндийн яамны харъяанд шилжүүлж, Хавдар судлалын үндэсний төвийн харъяа Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлнэ гэжээ.

Гэтэл энэ эмнэлгийн хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгааг хэрхэн тооцоолсон бэ гэдэг нь анхаарал татна.

Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан. Японы менежмент нэвтрүүлэх зорилгоор түншлэл байгуулж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүмүүс туузыг нь хайчилж, нээж байсан түүхтэй. Харамсалтай нь 2016 онд 18 жилийн гэрээгээр үнэ төлбөргүйгээр, хууль бусаар "Медипас" компанид шилжүүлчихсэн. Эл үйл явдал Ц.Даваацэрэнг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлын үүрэгт ажлаа өгөхөөсөө өмнөхөн болсон. Тухайн үед эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Я.Энхчулуун ажиллаж байгаад хил гараад зугтсан.

Японтой хамтарсан гэрээндээ,"Ерөнхий гэрээ, дэд гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг талууд Сингапурын шүүхээр, олон улсын хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлүүлнэ" гэж заасан байдаг. 2022 онд Я.Энхчулуун Засгийн газрыг "Эрдэнэс медипас" эмнэлэгт хууль бусаар шилжүүлэн авах үйлдэл хийсэн гэх үндэслэлээр Арбитрт нэхэмжлэл гаргасан гэх мэдээлэл хөшигний ард яригдаж байгаад намжсан.

Өдгөө тус эмнэлэг чухам хэрхсэн нь асар тодорхойгүй. Ямартай ч Я.Энхчулууныг 5Ш ажиллагаагаар авч ирэхээр манай талаас хүсэлт тавьсан ч, ямар нэг хариу байхгүй гэгддэг.

Я.Энхчулуун нь, Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ч холбогддог нэгэн.

Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн “Цахим эрүүл мэнд” төсөл аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн тул уг төслийг зогсоож, манай Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар дээрх банк нэхэмжилсэн байдаг. Засгийн газрын гомдлын дагуу АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг яллагдагчаар тооцон шалгасаар буй. Энэ мөнгөнд гол үүрэгтэй оролцсон “Аксиссистемс” ХХКЖ.Мөнгөнсүх, Я.Энхчулуун нарын хөрөнгө оруулалттай билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 29, 2025 17:27

Энэ Даваацэрэн чинь ял аваад байсан гарчихсан юм уу??? Элбэгдоржийн туша�##�ыг биелүүлсэн мафиуудын гүйцэтгэх ажилтан!

Зочин
Зочин
4 сар 29, 2025 17:54

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Зочин
Зочин
4 сар 30, 2025 12:22

Даваацэрэн хаанч явсан.будилан .луйвар хийж явж дуулдах.юм .хулгай луйвар хийх нь энэ хүний.үнэт зүйл амьдр�##�ынх нь мөн чанар юмаа даа.

Зочин
Зочин
5 сар 1, 2025 18:36
Reply to  Зочин

Энэ ямар шун�##�тай сэвс вэ. Хамгийн сүүлд шахм�##� түлшний захир�##� болцон байсан

Зочин
Зочин
4 сар 30, 2025 15:34

Даваацэрэн гэх энэ новш шахм�##� түлший үйлдвэрт олон тэрбумын хортой цардуул шахаж баахан хүн угаартуулж олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэгтэн мөн үү

Зочин
Зочин
4 сар 30, 2025 18:27

Mash zow muusain hulchaichuudiig bariachee

Зочин
Зочин
4 сар 30, 2025 20:27

Ер нь энэ будлуулж улс эх орон ард түмэнд саад болдог нөхдүүдэд яагаад �##�бан туша�##� өгдөгт бид гайхдаг чи болсон д�##�д ор гэж хэлж чаддаггүй юм вэ хэрэв чадахгүй бол хамт явуулж байлдаа!

Зочин
Зочин
4 сар 30, 2025 20:30

Улс эднийг тэжээх �##�багүй дараачий нь томилж байлдаа.

Зочин
Зочин
4 сар 30, 2025 22:51

Даваацэрэн асар их шантаажинд аргагуйдсэн юм билээ.
Энэ элбэгдорж л бас хутгаж хорлож би нэг сайхан эмнэлэг босгуулсан л гэх гэж миний л эмнэлэг гэх гэж.....

Хулгайчд
Хулгайчд
5 сар 1, 2025 09:26

МАН ХУЛГАЙ ДАЛАЙ

Зочин Зочин
Зочин Зочин
5 сар 1, 2025 16:57

Элбэгдоржид эх орноосоо хулгайлаагүй юум гэж ер нь үлдсэн юум уу

ЗочинATG
ЗочинATG
5 сар 1, 2025 19:43

Avilgal hulgai hiigeed l hil garaad tsugtah shig amar yum alga bna shvvh tsagda nar jlaa hiij chadahgvi bgaa yum shvv

Зочин
Зочин
5 сар 5, 2025 08:37

ЭМЯ авсан бол хүний нөөцийн бодлого, чадамжтай,мэргэшсэн ХН байх шаардлагатай шүү зөв эмчилж,өвчнийг эдгээж,эрүүлжүүлэх,сувилах мэргэшсэн,чадварлаг,ёс зүйтэй,мерит зарчимтай байх хэрэгтэй .Гадаад дотоодын мундаг эмч мэргэжилтэнүүдийг урьж ажиллуулдаг байсан нь л зөв жишээ ..?????!!!!

Холбоотой мэдээ

Back to top button