УЛС ТӨРУлс төрийн мэдээ

У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн сонгууль угтан угсарч буй систем ба системийг бэхжүүлэгч томилгоонууд

2026 он дундаа орж, сонгууль угтсан улс төржилт хаа сайгүй язганаж эхлэв. Ердөө жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болж, монголчууд Төрийн тэргүүнээ сонгох учиртай. Гэхдээ үүнийг анзаарах сөхөөтэй хүн иргэдийн дунд цөөн байна. Хазааргүй нэмэгдэж буй махны үнэ, зээл, татвараас дарамтаас өндийх тэнхэл үнэндээ алга. Улстөрчид л нэг нэгнээ тойруулан чичилж, өөрсдийгөө хөөргөсөөр хаврыг барав.

Харин ирэх сонгуулийг тосож, эртнээс бэлтгэлээ базааж, "далдаас" системээ угсарч буй нэг л хүн бий. Тэр нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. "Би дахин сонгогдохгүй", "Би хаан биш" гэж хэдэнтээ хашхирсан ч цуурай нь яг эсрэгээр сонстох болоод удлаа. Цуурай гэдэг нь үйлдэл л дээ.

Хамгийн наад зах нь бидний нүдэн дээр өрнөж буй улс төрийн томилгоонууд. Төрийн бүхий л аппарат, тэдгээрийн удирдлагад өөрийнх нь аясаар хөдлөх хүмүүсийг томилж, ахин сонгогдох хүслийг нь гүйцэлдүүлэх нийгмийн шаардлага гэгчийг бүрдүүлэхийг "завдаж буй". Үгүй ядах нь аа, хаа нэг одон медаль гардуулахаас бусдаар ордноос цухуйдаггүй Ерөнхийлөгч хороо хориноор явж, иргэдтэй уулзах нэрийдлээр ард нийтийн санал асуулга өрнүүлбэл хэрхэх эсэх тандалт хийх болсон. Үүнийг намынхан нь ч, сөрөг хүчин ч мэдсээр атлаа мэдээгүй мэт аягласаар.


Өрнөж буй процессыг анзааравч нүдэн балай чихэн дүлий мэт хандаж буй хүмүүст шалтгаан бий. Яагаад гэвэл, тэд том ахын сануулга хэрхэн ирдгийг яг жилийн өмнө харчихсан.Тэдэнд харуулсан. Шулуухан хэлбэл, үгэнд нь орохоо больсон хуурай дүүгээ УИХ-ын 126 гишүүнтэй хамтад нь зандарсаар Засгийн газрын тэргүүнээс буулгасан. Түүний дэвтрийн цаасан дээр хэдэн үг бичээд нугалчихсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт хандан "Би та хоёрыг сургасан юм. Энэ хүртэл дэмжсэн юм. Эвтэйхэн байгаарай" гэх агуулгатай үгийг уцаар дүүрэн уншиж зогссон төрхийг хэн хүнгүй санаж байгаа. Ялангуяа, харц, биеийн хэлэмж, хоолойны өнгийг нь.

Тухайн үедээ Л.Оюун-Эрдэнэ төрийн инстутиц хооронд зөрчил үүсээд байгаа, тогтолцооны хувьд шинэчлэл хэрэгтэй гэх битүү хатуу юм ярьсан ч, нэр цохож "зүрхлээгүй". Тэр үедээ тийм хэмжээний лав барьцанд орчихсон байсан л гэсэн үг. Хожим, "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ анд Д.Амарбаясгаланг нь ч, Х.Булгантуяа тэргүүтэй нөхдийг нь ч бүхий л хэлбэрээр "хавчиж" эхэлсэн цагт тэр ам нээсэн.

Гэхдээ энэ нь зориг гэхээс илүү өөр аргагүйд хүрснийх болов уу. Энэ үеэс Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар, дахин сонгогдох хүслээ гүйцэлдүүлэх зэхэж буй нь нийгэмд цухалзсан.

Өөрөөр хэлбэл, түүний сонгууль угтсан тохируулга Засгийн газрыг солихоос эхэлсэн.

Одоо түүний хуурай хүү Н. Учрал гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байна. Чингэхдээ иргэдийн эрх ашгийг гэхээс илүү “аав”-ынхаа хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө мэрийж буй. Эрээвэр хураавар танхимын бүрэлдэхүүн нь түүнийг дээрээ “ах”-тай, дэргэдээ “харгалзагч”-тай хүн гэдгийг илтгэнэ. Шаардлагатай бол түүнийг ч сольчихно. Энэ сануулгаа Г.Занданшатарын газар дээр ч харуулсан.

Шинэ сайд нарын нэрс тодорсон, томилгоо албажаагүй байхад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуудаж уулзсан гэдэг. Засгийн газарт таван жил дараалан Гадаад харилцааны сайдын суудлыг бусдад халгаагүй Б.Батцэцэгээс эхлээд түүний хүн цөөнгүй бий.

Х.Нямбаатарыг хотоос түлхэж, эск хүргэнээ авчирсан

Н.Учрал, У.Хүрэлсүх нарын хоршсон хамгийн үр дүнтэй ажил нь Л.Оюун-Н.Эрдэнийн хүн гэгдэх Х.Нямбаатараас хотын даргыг албыг салгах байсан. Түүнээ хэрэгжүүлэх гэс нэлээд зүдсэн. Н.Учрал Ерөнхийлөгчийн зааварчилгааг биелүүлэх гэж арга мухардсандаа амралтын өдөр "Хүчит шонхор" орж, нөөцийн махны хайсан байдаг. Огцруулсныхаа дараа хэд гурван өдөр мах ярьсан ч мартагдсан. Үхрийн махны үнэ 40 мянга шүргэсэн хэвээр.

Харин оронд нь нас залуу, цус шингэн гэж магтсаар Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэх хариуцлагатай албан томилуулсан. Тэр нь У.Хүрэлсүхийн экс хүргэн байв. Намын УЗ-өөс нэрийг нь оруулж ирэн, НИТХ-ын "хүчиндэж" сонгогдсон залуу дарга нь ажлаа авснаас хойш унтаа байдалтай энэ хүрэв.

Нийслэлд хүчээ тэлэх ах нарын санаархал үүгээр дуусахгүй. Одоо Нийслэлийн МАН-ын хороо даргын алба бий. Одоогоор Х.Нямбаатар байгаа. Гэхдээ Э.Бат-Амгалангаас эхлээд Ерөнхийлөгчийн хүмүүс санаархлаа тэлж суугаа билээ. Нэг ёсондоо, Ерөнхийлөгч Засгийг газрыг, хотыг "базах" системээ угсарчихсан. Улам бэхжүүлэхдээ л сэтгэлээ чилээж буй.

ЕТГ-ын даргаа МАН-ын генсекээр итгэмжлэв

Угтаа Төрийн тэргүүн намаас ангид байх ёстой юм. Гэвч тэр энэ зургаа орчим жил МАН-аас хөндийрөөгүй. Өөрийн итгэлт хүн Я.Содбаатараа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаас намын Ерөнхий нарийн бичгийн даргаар "илгээсэн" нь ч сонгууль угтсан нүүдлийнх нь нэг. Нам дахь хүчээ зузаатгах үйлдэл байв.

Я.Содбаатар 2024 оны долоодугаар сарын 5-нд МАН-ын генсекээр сонгогдсоноосоо хойш угсруулан хоёр ч Засгийн газар огцруулсан. Тэр бол нам бус байх ёстой Төрийн тэргүүний МАН дахь онцгой Бүрэн эрхт төлөөлөгч нь.

Угаас дотоод хагарлаа дарж ядаж буй тус намыг улам бутаргаж буй нь ах нарын фракцынх. Энэ байдалд нь дургүйлхсэн Ц.Нямдорж, Д.Сумъяабазар тэргүүтэй намын гишүүн, улстөрчид Я.Содбаатарыг ил цагаан шүүмжлэх болсон.

У.Хүрэлсүхийн парламентад угсарч буй систем

Монгол Улс парламентын засаглалтай. Төрийн эрх барих байгууллага нь УИХ. Ерөнхийлөгч нь УИХ-даа тайлагнадаг байх ёстой. Цаашид парламентын засаглалаа төгөлдөржүүлэхийг зорьж, 2024 онд сонгуулиар нийгмийн бүлгүүдийн төлөөллийг багтаасан, олон намын суудалтай 126 гишүүнтэй болоод буй. Гэвч энэ нь намын гишүүдэдээ "азаргалаад" сурчихсан Ерөнхийлөгчид таалагдахгүй байгаа мэт аяглах болсон.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хууль өргөн барьснаар өөрийн "эзэн суух" санаархлаа дахин "илчилсэн". Үнэндээ парламентын талаар хууль санаачлах нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон 12 бүрэн эрхээс нь хэтийдсэн үйлдэл байсан. Парламентын дархлаанд халдах эрсдэлтэй уг хуулийн төсөл нь УИХ-ын босго давалгүй унах дээр тулмагц "Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн" дээр мөн л зандарч, "занадаг" араншингаа гаргасан. "Бүх ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүн бий шүү. Тэр нь би шүү. Санаж яваарай" гэх үг шууд дамжуулалтаар шидэлсний хүчинд маргаан нь хуулиа УИХ-аар дэмжүүлж чадсан.

Парламентад Ерөнхийлөгчийн угсарсан системийг УИХ-ын дарга С.Бямбацогт толгойлно. Н.Учрал тэргүүтэй намын олонх талаас нэр нь орж ирж, УЗ дээр Я.Содбаатар тэргүүтэй хүмүүсээр дэмнүүлсээр тав дахь парламентдаа УИХ-ын даргын суудалд очсон нь энэ. Тиймдээ ч УИХ-ын гишүнийг эгүүлэн татах агуулга бүхий хууль санал хураалтыг хойшлуулж, саналаа хайрцаглах боломж олгосон байдаг.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал ч мөн түүний хүн гэдгийг дурдах нь зүй. Бүхий л байр суурийг энд нэгтгэдэг. Төрсөн дүү У.Отгонбаяраа 2024 онд УИХ-ын гишүүн болгосон нь нэн учиртай байсан аж. Түүнийг парламент дахь Ерөнхийлөгчийн БЭТ нь гэж хэлж болно.

Анх удаа томилогдсон атлаа нэгэн үеийн гишүүдтэй нь харьцуулбал данхайсан том өрөөнд суудаг, бусад гишүүнд олдох гэж бөөн чирэгдэл болдог төрийн одонг хэд хэдээс нь халаасалж яваад тараадаг гээд түүний эрх ямба их.

Ямартаа л, нэг тойргоос нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ рүү архи цацах хэмжээнд даналзах билээ, Төрийн ордонд. Үүнтэй холбоотой өргөдөл гомдол халдашгүй байдлын дэд хороонд очоод хав дарагдчихсан.

"Цүнх баригч"-аа УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд "хуваарилсан" нь

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэд Тусгай хяналтын дэд хороо гэж бий. Энэ бол төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалттай холбоотой хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажилладаг нэн чухал хороо.

Түүнчлэн хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх болон ял эдлүүлэх үйл ажиллагааны хүрээн дэх мөрдөн шалгах нууц ажиллагааны хуулийн биелэлт, хүний эрхийн хэрэгжилтэд тусгайлан хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр нарийн мэдээлэлтэй танилцах, сонсох, үзэж харах боломжтой гэсэн үг.

Тус дэд хорооны даргаар МАН-ын УЗ-ээс С.Лүндэгийг нэрийг оруулж ирэн, томилуулчихаад буй. Анх удаа сонгогдож буй гишүүнд ахадсан алба гэдгийг Л.Гантөмөр тус хурлын үеэр хэлээд амжсан. Бүр хэлэх ярих, уулзаж учрахаа бодоорой ч гэж сануулсан нь учиртай.

С.Лүндэг бол Ерөнхийлөгчийн хүн нэмээд нам, улс төрийн ажлаас бусдаар төрийн албаны туршлагагүй. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүн болсон. Түүний намтарыг сөхвөл, УИХ-ын гишүүний туслах, МАН-ын ажлын алба, Шадар сайдын туслах гэхчилэн "цүнх баригч"-ийн зарчмаар дээшилсэн нэгэн.

АН дахь Ерөнхийлөгчийн жигүүр

Ерөнхийлөгчийн парламент дахь гар хөл МАН-ын гишүүдээр тогтохгүй. Тэр хэдийн сөрөг хүчин рүү гараа сунгаж дөнгөсөн. Үүнийг нь улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн жигүүрийн 13 гэж нэрлэх болсон. Энэ жигүүрийг Ж.Батсуурь гишүүн тэргүүлнэ. Харин холболтыг нь Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр хийдэг гэх.

Тэд хоёул Сүхбаатар аймгийнх. У.Отгонбаяр Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга байсан. Харин Ж.Батсуурь УИХ-ын гишүүн. Эндээс танилын хүрээ, хамтын ажиллагаа нь бэхжиж. Сая зуур АН-ын бүлгийн даргын дотоод сунгаад Ж.Батсуурийг зүтгүүлж хэсэг бужигнуулсан.

Түүнчлэн Говь-Алтайн Засаг дарга асан О.Амгаланбаатар ч энэ жигүүрийнх. УИХ дахь Аймгийн Засаг дарга явснаараа сайрхдаг хэдийн нэг, тэр сэжмээрээ ч илүү ойртсон биз. Ж.Батсуурь ч мөн аймаг удирдаж явсан нэгэн. Нөгөөтэйгүүр, тэр Нарансэвстэйн боомтыг нээлгэх гагц зорилгоо биелүүлэхээр наашаа гэсэн бүрт наалдаж яваа хүн.

Тавчиктай ээжийн төлөө сайн дураар Ерөнхий сайдын ажлаа өгч байсан У.Хүрэлсүх өдгөө уурхайн ухсан цооногт нялх хүүхэд унаж амиа алдахад, өөрийнх үлгэрлэн эхлүүлсэн "Талын салхи" арга хэмжээнд оролцогч залуу эндэхэд ч таг чиг суугаа. Нэгт, ирэх сонгуульд төвлөрөөд завгүй байгаагийнх. Хоёрт, сонгуулиас өмнө элдэв зүйлсэд нэр холбогдохоос зайлсхийн өөрөөсөө тойруулж суугаа нь тэр бололтой.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм зүйл үнэн бол төрийн институцийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэлтэй юм

Тэтгэвэр
Тэтгэвэр
Reply to  Зочин

Үнэн зөвөөр бичжээ. Бидний улс нэг л иймэрхүү байна даа. Яана даа хөөрхий.

Зочин
Зочин

Ard irged amidralaa deeshluuleh ni chuhal bolohoos darga narin temtsel bish

Зочин
Зочин

Томилгоо бүрийн ард ашиг сонирхол байгаа мэт харагдаж байна

Зочин
Зочин

Хэн нэг хүнээс хэт хамааралтай тогтолцоо сайн зүйл биш

Зочин
Зочин

Tur zasgiin baiguullaguud bie daasan baih yostoi

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Энэ чигээрээ ман сүхтэйгээ 28 онд устана

Зочин
Зочин

Ene buhen zugeer l uls turiin temtsel yum bish uu

Зочин
Зочин

Ерөнхийлөгч дахин нэр дэвших асуудлыг ил тод ярих хэрэгтэй

Зочин
Зочин

Ерөнхийлөгч дахин нэр дэвших асуудлыг ил тод ярих хэрэгтэй

Зочин
Зочин

Barimt notolgoo ni todorhoi bol iluu unemshiltei haragdana

Зочин
Зочин

Махны үнэ өсөөд байхад улс төр л яригдах юм даа

Зочин
Зочин

Нийгэмд хардлага төрүүлж байгаа асуудлуудад тайлбар хэрэгтэй

Зочин
Зочин

Hunii ner durdahaar bus barimtaar yarival deer sanagdana

Зочин
Зочин

Dahij songogdoh asuudal deer huuli ni todorhoi baih heregtei

Зочин
Зочин

Улс төрийн томилгоонууд үргэлж маргаан дагуулдаг шүү

Зочин
Зочин

Баярмаа Учрал 2-н ордны коридорт алцаганаж байгаагаас харахад нам дамнасан нэг фракц нь тодорхой. АН дахь Хүрэлсүхийн 13 бол үнэхээр онигоо шүү, АН-н 36 жилийн түүхэнд ч тийм шившигтэй гишүүд байгаагүй

Зочин
Зочин

Хүрэлсүх тэнэгдүү дээрээ маш муу хүн байсаныг мэдэхгүй санал өгч байсан мань мэт ёстой бүр тэнэг юм даа. Өнөө далжгар Энхбат нь тэр жил ялсан бол бас арай ч ингэтэл нь төрийг самарч төрт ёсыг гишиглэж засаглалыг бантан болгохгүй байсан байх

зочин
зочин

энэ хулхи хурандаа,сүгсэлзүүр гэгдээд байгаа нөхрийг дахин дээш нь гаргаж хэрхэвч болохгүй,муу хүн

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Songuuli oirtohoor iim niitlel olshirдог ni unen

Холбоотой мэдээ

Back to top button