Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 8-9-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.
2026 оны 06-р сарын 07-ны 20 цагаас 06-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаарбаруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +13...+18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +26...+31 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө хотын хойд хэсгээр дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +14...+16 градус дулаан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.