НИЙГЭМ

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол Төрийн ордонд болно

Өнөөдөр болох үйл явдал явдлын тоймыг хүргэж байна.

10:00 цагт: Дэлхийн итгэмжлэлийн өдрийн хүрээнд Үндэсний итгэмжлэлийн төвөөс Итгэмжлэлийн тогтолцоонд оролцогч талуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.

14:00 цагт: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол Төрийн ордонд болно.

14:00 цагт: Оршихуй Анир-2026 “Ethno cinematic concert” тоглолтын хэвлэлийн хурал “Улаанбаатар театр”-т болно.

Үзэсгэлэн:

  • “Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн “Чингис хаан”үндэсний музейд энэ сарын 10-ныг хүртэл гарна.
  • Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
  • МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд гарна.

Хилийн чанадад:

  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button